АРХАНГАЙ: Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр тодорхой чиглэлүүдэд үүрэг өгөв

Архангай аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа. Засаг даргын эрхлэх асудлын хүрээний агентлагууд, 19 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг оролцуулсан ба шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч В.Манхбат бүх сумд, хэлтэс, агентлагийн удирдлагуудтай 2023 онд хамтран ажиллах гэрээг байгуулснаараа онцлог байлаа. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2021 оны А/143 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-уудын дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2022 оны үйл ажиллагааг дүгнэж, үр дүнтэй ажилласан агентлагуудад өргөмжлөл гардууллаа. Жилийн ажлын гүйцэтгэлээр Боловсрол, шинжлэх ухааны газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийтийн номын сан, Хөгжимт драмын театр, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагууд эхний таван байрт оржээ. Сумдаас Чулуут, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Хангай сумд эхний байруудад орлоо. 2022 онд үр дүнтэй ажиллаж 90-ээс дээш хувьтай үнэлгээтэй сум, агентлаг анх удаагаа гарсан нь дэвшилттэй. Зарим сумд ажлаа сайн хийсэн ч тайлангаа муу бичсэн, мөн үнэлгээ сул байгаа сум, агентлагийн удирдлагуудад хариуцлага тооцох тухай аймгийн ЗДТГ-ын дарга хэлж байв. Шуурхай зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат “Хүний хөгжлийн асуудлыг анхаарах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор малын чанарт анхаарч ажиллан, малчдыг хариуцлагажуулах, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх, орон нутгийн иргэдийг аюулгүй хүнсээр хангах, малын гоц халдварт өвчин тасрахгүй гарч байгааг анхааралдаа авах, “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-ын жилийн хүрээнд хүний эрүүл мэнд, хүнсний хагамжийн чиглэлд анхаарч ажиллах, аймгийн түүхт 100 жилийн ойн бүтээн байгуулалтын болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар чиглэл өглөө. Мөн тэрээр улс төржилтөөс ангид байж, аймгийн хөгжил дэвшилд хамтран ажиллах, харилцан ойлголцох, бие биенээ хүндэтгэх хэрэгцээ шаардлага байгааг онцлон хэллээ. Өнөөдөр үдээс хойш сумын удирдлагуудтай тусад нь уулзаж, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал тодорхой асуудлуудын талаар чиглэл өгсөн. Нэн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, тэр бум мод зэрэг үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй ажил болгож ажиллах, аялал жуулчлал, ХАА тэр дундаа газар тариалангийн салбарыг хөгжүүлж, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрүүдийг бий болгох, төвлөрлийг сааруулж, Улаанбаатр хотоос 9600 иргэнээ татан авах ажилд идэвх санаачлагатай оролцох, зудтай байгаа энэ цаг үед сумын удирдлагууд сумынхаа, ялангуяа малчдынхаа эрүүл мэндийг анхаарах, зудтай сумдад нийгмийн халамжийн тусламжийг шуурхай хүргэх, малын гоц халдварт мялзан өвчин гарсан учраас өөрийн сумын нутаг дэвсгэр рүү орж ирж буй малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, газар хөдлөлттэй холбоотойгоор орон сууц, байшин барилгыг паспортжуулах ажлыг орон даяар эхлүүлж байгаа учраас энэ ажлыг сумд эрчимтэй зохион байгуулах, стандартыг мөрдүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулж, ирэх 5-р сарын 1 гэхэд гэрээ хийж дууссан байх, сумын орлогын баазыг судлах, орлогоо нэмэгдүүлэх тал дээр санаачлагатай ажиллах, төрийн албаны хүнд суртлыг арилгаж, төрийн албан хаагчийн чадварлаг байдлыг хангаж, төрийн үйлчилгээг чанаржуулах ажлуудад анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/a877d4a64751e52f2bdded1cf4b852de.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29