Бээжин чиглэлд даваа гарагаас тогтмол нислэг үйлдэнэ

МИАТ ТӨХК энэ сарын 30-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ. Нислэгийг долоо хоног бүрийн даваа, баасан гарагт хийх юм. Тийзний үнэ өнөөдрийн байдлаар 1.208.000 төгрөгөөс эхэлж байв. Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ 2 дугаар сарын 21, 3 дугаар сарын 2-нд, мөн Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ 2 сарын 17, 28-нд нээх аж.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/b4b4cd763e59abaf3c9baa764409061b.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29