Хөрөнгийн биржийн энэ оны анхны бондыг “Сэндли” гарган арилжиж эхэллээ

“Сэндли ББСБ” ХК-аас олон нийтэд санал болгож буй "Сэндли бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр эхэллээ. Тус компанийн үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 85 мянган ширхэг бондыг зах зээлд санал болгож байна. Ингэснээр 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Арилжааны цан цохих ёслолыг Монголын Хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ нээж хэлэхдээ, өнөөдөр Хөрөнгийн биржийн 6892 дахь удаагийн арилжаа болж байна. “Сэндли ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлд санал болгож буй бондын арилжааг Монголын Хөрөнгийн бирж өнөөдрөөс нэгдүгээр сарын 31-нийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна. Түүнчлэн арилжааны явцад захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, 100 хувь хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэйг нийт хөрөнгө оруулагч нарт дуулгая гэв. Дээрх компанийн олон нийтэд санал болгож буй бонд нь 2023 онд биржээр дамжуулан зах зээлд нэвтэрч буй анхны бүтээгдэхүүн гэдгийг тэрбээр онцоллоо.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/5629e192e62a4388544cc52b9077bce4.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29