Египетийн өмнөд нутгаас эртний хот илрүүлжээ

Ромын эзэнт гүрний үед хамаарах эртний хот Египетийн өмнөд нутгаас олдсон талаар тус улсын Аялал жуулчлал, эртний эд өлгийн яамнаас мягмар гарагт мэдээллээ. Луксор хотын зүүн хэсэгт орших Луксор сүмийн ойролцоогоос Ромын эзэнт гүрний үеийн, 2000 орчим жилийн настай хотыг археологичид илрүүлжээ. Эртний Фивы хотын үргэлжлэл гэж үздэг энэхүү газар нь Луксор мужийн зүүн эргийн “хамгийн өндөр ач холбогдолтой, эртний суурин газар” хэмээн бүртгэгдсэн гэж яамны мэдэгдэлд дурдсан байна. Одоогийн Луксор хот гэгддэг Фивы нь эртний Египетийн түүхэн ач холбогдол бүхий хотуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Эртний Фивы хотыг, мөн тус хотоос олдсон бунхнууд 1979 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн билээ. Энэ сарын эхээр Аялал жуулчлал, эртний эд өлгийн яам мөн Египетийн өмнөд нутгаас 3500 жилийн өмнөх үед хамаарах фараоны бунхан олдсон талаар мэдэгдсэн юм. Египет-Британийн судлаачдын хамтарсан баг Луксорын эртний хотод малтлага хийх үеэрээ уг бунхныг олсон байна.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/74d2c00f303fec7c469a3860739060c3.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29