Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарийг өөрчлөв

“Замын-Үүд-Эрээн” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг өнөөдрөөс өөрчиллөө. Тодруулбал, Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобус өнөөдөр 8.00, 8.10, 8.20, 8.30, 8.40, 8.50, 9.00, 9.10, 9.20, 9.30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө. Тиймээс дараах шаардлагыг хангасан иргэд тус чиглэлд зорчих тасалбараа авна. Үүнд: 1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах 2. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэд үүнээс үүссэн асуудлыг өөрөө хариуцах аж. Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтойг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Түүнчлэн, Ховд аймгийн Булган сум - БНХАУ-ын Такешикен тосгон чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ мөн өнөөдрөөс эхэлж байна. Зорчигчид https://eticket.transdep.mn/ сайт болон өөрт ойр байрлах билетийн кассаар үйлчлүүлэх боломжтой аж.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/a95a12f830f22231845fccb87fc332a4.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29