Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статустай болсны 30 жилийн ой тохиож байна

Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статустай болсны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Зүүн хойд Азийн энх тайвны хөгжил болон Солонгосын нэгдлийг дэмжих Монголын Форум боллоо. Энд АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, БНСУ, Япон, Монгол Улсын 16 төлөөлөгч оролцов. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, дипломатч, олон улсын хуульч Ж.Энхсайхан, Солонгос судлалын төвийн захирал, доктор Б.Лхагваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечески, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Мён Су Ли, Их Британи улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд асан Жон Эверард нар хүндэт зочноор оролцлоо. Форумаар сүүлийн хэдэн арван жилийн турш Зүүн хойд Азийн бүс нутагт харьцангуй энх тайван байдал тогтож, эдийн засаг хурдацтай хөгжин, даяарчлагдаж ирснийг тодотгож байв. Гэвч ОХУ-Украины хямралт байдлаас шалтгаалан олон улсын харилцаанд харилцан итгэлцэл дутагдаж, шинэ сорилтууд гарч ирж, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн улам бүр нэмэгдсээр байна. Үүний улмаас Зүүн хойд Азийн бүс нутаг багагүй хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байгаа билээ. Эдгээрээс нэн тэргүүний, чухал асуудал бол аюулын сүүдэр нь хараахан арилаагүй байгаа COVID-19 болон Солонгосын хойгийн хурцадмал байдал хэвээр байгааг хөндлөө. Хэдийгээр Монгол Улс хүн ам, эдийн засаг, цэргийн хүчин чадлаараа харьцангуй жижиг улс ч гэлээ бүс нутгийн улс орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлдэг. Улс төр, эдийн засгийн шинэчлэлийг нэгэн зэрэг амжилттай нэвтрүүлж, зах зээлийн эдийн засагтай ардчилсан улс болсон түүхтэй. НҮБ-ын Нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх статусын үлгэр жишээ бодлого хэрэгжүүлснээс гадна олон улсын энхийг сахиулах ажиллагаа, бүс нутаг дахь энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд үлэмж хувь нэмэр оруулж байгаа чухал тоглогч гэдгийг хэлсэн. Тэрбээр “Монгол Улс өнөөгийн зөрчилтэй дэлхий ертөнцөд энх тайвны бэлгэ тэмдэг болж байгаа”-г онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улс 30-аад жилийн өмнөөс цөмийн зэвсгээс ангид байх бодлогыг зарлан хэрэгжүүлж эхэлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн байгуулахыг зорьж буй цөмийн зэвсгээс ангид ертөнцийг байгуулахад дэмжлэг болж байгааг форумд оролцогчид онцолж байлаа. Нэг Солонгос Сан, Нэгдсэн Солонгосын төлөөх үйл ажиллагаа, Солонгосын Нэгдлийг дэмжих Монголын форум, Цэнхэр сүлд Дэлхийн энх тайвны сангийн хамтран зохион байгуулж буй энэ удаагийн Монголын форумд Зүүн хойд Азийн Аюулгүй байдал, Стратегийн хүрээлэн, Нэгдсэн Солонгосын төлөөх үйл ажиллагаа байгууллагын Профессоруудын холбоо Чунгнамын Үндэсний Их сургуулийн дэргэдэх Үндэсний Стратегийн Хүрээлэн, Азийн Институт, Аялал жуулчлалаар дамжуулан Энх тайвныг тогтоох олон улсын хүрээлэн түнш байгууллагаар оролцов.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/749ad44568e5ab61603b621c5f29b830.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29