ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сум зорилтот жилийн хүрээнд болзолт уралдаан зарлажээ

Өвөрхангай :Арвайхээр сум “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жил”-ийн хүрээнд дөрвөн бүлэг, 35 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөнд тусгасны дагуу өөрийн эзэмшлийн талбай бүхий 150 байгууллагатай тохижилтын гэрээ байгуулж, “Шилдэг тохижилттой айл өрх, албан байгууллага, баг, гудамж, хэсгийн ахлагч” нарыг шалгаруулах зургаан сая төгрөгийн шагналын сантай болзолт уралдааныг зарлаад байна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2 сая мод тарихаар гэрээ байгуулсан бөгөөд хаврын тарилтаар нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол, албан байгууллага, аж ахуй нэгжүүд 62974 ш мод бут тарьж ургуулан хотын ногоон байгууламжийн хэмжээ 21,2 га талбайгаар нэмэгдсэн байна. Мөн сумын ОНХС-ийн хөрөнгөөр хүнс, барааны төв захад эрүүл ахуйн стандартад нийцсэн нийтийн бие засах газрыг барихаар зураг төсвийг боловсруулаад байна.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/b7ee537200f4103cddd0dc7c6ef358a8.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29