Орхон аймгийн ЗДТГ, МУБИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Орхон:Боловсролын салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Орхон аймгийн ЗДТГ, МУБИС хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Засаг дарга С.Батжаргал, МУБИС-ийн дэд захиал Д.Мандах нар үзэглэв. Хамтын ажиллагааны хүрээнд МУБИС Орхон аймгаас магистр, докторын сургалтад элссэн суралцагчдад 20 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, боловсролын удирдлагын чиглэлээр магистр, докторын сургалт зохион байгуулах хугацаа, сургалтын хэлбэрийн уян хатан нөхцөлийг санал болгох, багш мэргэжлээр суралцаж буй оюутныг багшлах дадлагад гаргах үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах гэх мэт хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тусгалаа. Засаг дарга С.Батжаргал сүүлийн жилүүдэд аймгийн боловсролын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Тэр дундаа багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байгаагаа хэллээ. Орхон аймаг цэцэрлэгийг хоёр ээлжид шилжүүлсэн анхны аймаг болсон. Өнөөдрийн байдлаар 10 цэцэрлэг хоёр ээлжээр 07:00-19:00 цаг хүртэл ажиллах цагийн зохицуулалт хийсэн. Түүнчлэн тэгэвэрт гарах багш нарын судалгааг сүүлийн таван жилээр гаргаж, хэрэгцээтэй багшлах боловсон хүчинг бодлогоор бэлтгэх, шинэ залуу боловсон хүчний нийгмийн асуудлыг шийдэж орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарч ажиллаж байна.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/89595d7a2243f84221b2c73fe362217e.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29