Г.Эрдэнэбат: Өргөгч станцын орчимд мод тарьснаар усны ундарга нэмэгдэнэ

Дархан-Уул : Дархан хотын иргэдийн цэвэр усны хэрэгцээг хангадаг нэгдүгээр өргөгч станцын орчимд мод тарих ажлыг зохион байгууллаа. “Дархан-Ус суваг” ХК цэвэр усны ундарга болсон уг газарт арван жилийн хугацаанд 40.000 мод 44 га талбайд тарихаар төлөвлөжээ. Үүний эхлэл болгож өнөөдөр тус компанийн ажилтнуудаас гадна ахмадууд, дотоодын цэргийн хамгаалах салаа зэрэг 150 гаруй ажилтан бургас, хайлаас нийлсэн 1600 мод тарьж, суулгалаа. Жилдээ дөрвөн га газарт мод тарьж арван жилийн хугацаанд 40.000 мод тарих аж. Энэхүү газрыг сонгож мод тарих болсон шалтгаан нь өргөгч станц буюу Дархан хотын нийт хүм амыг ундны цэвэр усаар хангадаг арван найман худаг энд байдаг. Мод нь гүний усыг хөрс рүү татах, түүнийг даган усны ундарга, нөөц нэмэгддэг гэж Дархан ус суваг ХК-ийн захирал Г.Эрдэнэбат онцолж байлаа. Тарьсан модоо ургуулах нь хамгийн чухал бөгөөд зориулалтын усжуулалтын системийг байрлуулж байгаа аж. Мөн гавъяаныхаа амралтад гарсан хоёр ахмадыг ажлын байраар хангаж арчлалт хамгаалалтыг хариуцуулахаар болжээ. Ташрамд энэхүү ажил нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг юм.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/2c498c94b4ad02cd89dd933905b3ef84.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29