Архангайд сувилагчийн тоо дутагдалтай байна

Архангай : Дэлхий дахинаа сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Английн сувилагч эмэгтэй Флоренс Найтенгелийн төрсөн өдөр буюу жил бүрийн 05 дугаар сарын 12-ныг "Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1996 оноос сувилагчдын эрхийг хамгаалах өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Архангай аймагт 2021 оны тоон мэдээллээс үзэхэд 10 000 хүн амд ногдох сувилагчийн тоо 29.7 байгаа нь улсын дундаж үзүүлэлттэй харьцуулахад бага байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагааны стандартад нэг эмчид 2-3 сувилагч ногдохоор тусгасан. Архангай аймагт эмч, сувилагчийн харьцаа 1:1 байгаа нь сувилагчийн тоо дутагдалтай байгааг харуулж байна. Архангай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар нийт 540 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Үүнээс 284 нь сувилагчаар ажиллаж байна. Сувилагчийг насны бүлгээр авч үзвэл 29 хүртэлх насны 75, 30-39 настай 76, 40-49 настай 43, 50-54 настай 52, 55-59 настай 23, 60 ба түүнээс дээш 15 сувилагч ажиллаж байна. Харин Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг ажилласан жилээр нь харвал 29.5 хувь нь 1-5 жил ажилласан, 23.7 хувь нь 6-10 жил, 11-15 жил ажилласан нь 8.5, 16-20 жил 7.8 хувь, 20 ба түүнээс дээш жил ажилласан сувилагч 35 хувийг эзэлж байгаа юм. Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд зэрэгтэй сувилагч, тусгай мэргэжилтний эзлэх хувь нь Зөвлөх-0.5 хувь, Тэргүүлэх-8 хувь, Ахлах зэрэгтэй 20.2 хувьтай байна. Хүйсийн хувьд 98 хувь нь эмэгтэй, 2 хувь эрэгтэй сувилагч байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. ЭМЯ-аас 2022 оныг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн сувилагч, эх баригчдын эрхийг хамгаалах өдрийг угтан ЭМГ-ын даргын 2022.03.29-ны А/28 тушаалаар ажлын хэсэг томилогдон, сувилагч, эх баригчийн ёс зүй, мэргэжлийн үнэ цэнэ, бие даасан байдал, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, ЭМГ-ын даргын 2022.04.08-ны А/34 тушаалаар Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд сувилагч, эх баригчдын эрхийг хамгаалах өдрийг угтан жилийн хугацаанд зохион байгуулахаар 10 гаруй ажлыг төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний дагуу 04 сараас эхлэн сувилагчдын эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурал, мэргэжлийн ёс зүйн багц цагийн сургалтууд, "Эрүүл бие-Идэвхтэй хөдөлгөөн" спортын тэмцээн, сувилагч, эх баригчдын ажил мэргэжлийн уралдаануудыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулжээ. "Олон улсын сувилагч, эх баригчдын өдөр"-ийг угтан салбарын хэмжээнд зохион байгуулсан тэмцээнүүдээс сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд нийт 23 илтгэлийг хэлэлцүүлснээс 1-р байранд Э.Мөнхсайхан ахлагчтай Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн сувилахуйн баг, 2-р байранд Ш.Амаржаргал ахлагчтай Амбулаторийн тасгийн сувилахуйн баг, 3-р байранд Б.Баасанжаргал ахлагчтай Лабораторийн тасгийн баг хамт олны илтгэл шалгарчээ. "Эрүүл бие-Идэвхтэй хөдөлгөөн" спортын тэмцээний гар бөмбөгийн эмэгтэй төрөлд нийт 20 баг тамирчид өрсөлдсөнөөс 1-р байрт НҮЭМК-ийн Ж.Жигдэндэмбээ ахлагчтай баг түрүүлсэн байна. Теннисний тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд Эрдэнэмандал сумын ЭМТ-ийн сувилагч С.Янжиндулам, эрэгтэй төрөлд НЭ-ийн Халдварт-Сүрьеэгийн тасгийн ариутгагч Х.Гантулга нар түрүүлжээ. Сувилагч нарын ажил мэргэжлийн уралдаанд Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Э.Мөнхсайхан тэргүүн байр, эх баригчдын ажил мэргэжлийн уралдаанд НҮЭМК-ийн эх баригч Б.Амартулга нар тус тус тэргүүн байр эзэлсэн байна. "Олон улсын сувилагч, эх баригчдын өдөр" аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Ч.Эрдэнэчимэг, “Тэргүүний ажилтан”-аар Дотрын тасгийн сувилагч Б.Мөнхжаргал, Эрдэнэбулган сумын Зааг даргын “Жуух бичиг”-ээр Б.Одгэрэл, Э.Гандулам, Ө.Дархижав, ЭМГ-ын "Баярын бичиг"-ээр М.Жавзмаа, Ш.Хажидмаа, С.Наранцэцэг нарыг тус тус шагнаж урамшуулжээ.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/b91ba71e721fb31b6a8f7ac8ecb6f9f9.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29