ХҮНД ҮЕД ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ХАМГИЙН ИХ НЭМЭР БОЛЖ БАЙНА

ХҮНД ҮЕД ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ХАМГИЙН ИХ НЭМЭР БОЛЖ БАЙНАХҮНД ҮЕД ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ХАМГИЙН ИХ НЭМЭР БОЛЖ БАЙНА Засгийн газраас цар тахлын үеийн хүндрэлээс үүдэн иргэдэд очиж буй дарамтийг бууруулах үүднээс цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан. Ингэснээр гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт, орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцаж төлж байна. Энэхүү хөнгөлөлтийг сунгаснаар айл өрхүүд хэмнэсэн зардлаа өрхийн хүнс, эм тариа, түлшиндээ зарцуулах зэргээр асар их дэмтэй байгааг хэлж байна. Цаг үеийн мэдрэмжтэй, иргэдээ бодсон шийдвэрийг үргэлжүүлэх болсонд иргэд талархалтай хандаж байна. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс бүрэн даасан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон билээ. Ташрамд дурдахад ачаа бараа саатаад буй асуудлыг шийдвэрлэх үүднээс Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хоёр дахь долоо хоногтоо ажиллаж байгаа бөгөөд урд хилээр өнөөдрийн байдлаар 700 орчим чингэлэг ачааг татаж аваад байна.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/2ad203ba458ca604b9a70a3d0beceee7.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29