МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн талаар мэдээлэл сонсоно

УИХ өнгөрсөн Баасан гаригт /2022.01.14/ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилсон. Тэгвэл төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11.00 цагт Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсоно. Дашрамд дурдахад, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "МҮОНРТ дампуурахад маш ойрхон байна. Арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш МҮОНРТ Үндэсний зөвлөлөө хуралдуулж чадахгүй байна. 4-5 удаа хурлаа зарласан ч гишүүд нь зохион байгуулалттайгаар хуралдаа очдоггүй. Ажлаа тасалдаг. Өмнөх удирдлагууд нь шинэ удирдлагаа шүүхэд өгсөн. Үндэсний зөвлөлийн дарга нь ажлаа өгсөн. Шинэ дарга томилогдтол хуучин дарга нь бас шүүхэд хандсан. Яриад байвал энэ мэтээр олон асуудал байна. МҮОНРТ-ийн удирдлагууд хоёр хуваагдсан. Нэгийгээ магтдаг, эсвэл муулдаг. Сүүлийн 4-5 жилд удирдлагаа огцруулна, солино гэсэн "чөтгөрийн тойрог" шиг байдал МҮОНРТ-д үүрлэсэн. Төсвөө батлах гэхээр Үндэсний зөвлөл нь хуралдаж, төсвийг нь баталж өгдөггүй. Сэтгүүлчид нь гадаадад томилолтоор явах гэхээр мөнгө байдаггүй. Энэ асуудлаа шийдэх хүмүүс албан тушаал яриад, хоёр хэсэг болж хуваагдаад, хоорондоо муудалцаад явж байна" гэдгийг онцолсон удаатай.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/aac8126af4c6069b6e5f9da80e4bb176.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29