“Цагаан шонхор” сургалт дадлагын төв ашиглалтад орлоо

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн өдөр Хөвсгөл нуурын хөвөөнд нэг удаа 50 алба хаагчийг хүлээн авах хүчин чадалтай “Цагаан шонхор ” сургалт дадлагын төвийг барьж ашиглалтад орууллаа. Тус сургалтын төв байгуулагдсанаар Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар болох Хөвсгөл нуурын хөвөөнд цагдаагийн газрын алба хаагчид төдийгүй, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд сургалт, амралт, аялал зэрэг хөтөлбөрүүд зохион байгуулах боломж бүрджээ. Мөн олон улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын төрөл, мэргэжлийн, мэргэшүүлэх болон тусгай үүргийн сургалтуудыг зохион байгуулах анхдагч нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог ажээ.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/420b44606378602e0a26279a5a5c877a.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29