Халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол нэмэгдсээр байна

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 199 тохиолдол шинээр бүртгэгдэж батлагдсан нийт тохиолдол 5803 болсон байна. Шинээр батлагдсан тохиолдлын 52,2 хувь нь ойрын хавьтлаас халдвар авч өвчилсөн бол 13,5 хувь нь халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол байна. Сүүлийн өдрүүдэд халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол нэмэгдэж буй учраас халдвараас сэргийлэх нэн чухал дадлуудыг тогтмол мөрдөх ,зай барих, амны хаалт зүүх, өдөрт уулзах хүний тоог эрс бууруулах, айлд очихгүй, гэртээ хүн ирүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Мөн ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамт ажиллаж байгаа хүмүүс болон үйлчлүүлэгчээс халдвар авах эрсдэл өндөр байгаа тул халдвараас сэргийлэх зөв дадалд хамт олноороо суралцах хэрэгтэй зөвлөж байлаа.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/179ea7440fb8729bc9329b81f7769936.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29