Он гарсаар нас баралтын 199 тохиолдол бүртгэгджээ

Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар нас баралтын 199 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс нэг тохиолдлоор нэмэгдсэн байна. Тэдгээрийн 60.8 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас барсан хүний 50 буюу 25.1 хувийг хорт хавдрын, 37 буюу 18.6 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна. Түүнчлэн нас баралтын 29.6 хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд 23.7 хувь нь хоног болоогүй байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлсэн юм. 2021 оны эхний найман сарын байдлаар нийт 188.170 үзлэг хийгдсэнээс: -44.7 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, -39.2 хувь нь өвчний учир амбулаторит, -6.4 хувь нь идэвхтэй хяналт, -7.7 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, -2.0 хувь нь гэрийн дуудлагын үзлэг эзэлжээ. Мөн хугацаанд 7636 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 1604 буюу 21.0 хувь алсын дуудлага, 187 буюу 2.4 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа аж. Харин халдварт өвчин аймгийн хэмжээнд 12 төрлийн 12 төрлийн 4827 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 4630 тохиолдол буюу 10000 хүн амд 799.5-аар өсчээ. Энэ нь коронавирусний халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 4712 буюу 97.6 хувийг коронавирүсийн халдвар эзэлж байна хэмээн ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/0a66ce8c78ca6d37dc07650e749e1e33.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29