Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй жолоочоос 80 мянган төгрөг хураахаа болино

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Алтанбулаг" чөлөөт бүсийн ажилтай танилцаж, хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх тодорхой шийдэл гаргаж хэрэгжүүлэх болов. Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5.5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 6.5 саяд хүрсэн талаар тус бүсийн захирагч Ж.Амаржаргал танилцуулгадаа онцолсон. Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй автомашинуудыг давхар ариутгах нэрийдлээр жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авдгийг таслан зогсоохыг Шадар сайд С.Амарсайхан Чөлөөт бүсийн удирдлагуудад даалгалаа. Уг бүсэд цахилгаан хангамж олон жил дутагдалтай байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн төвөөс 35 мВт-ын шугам татаж чөлөөт бүсийг дангаар хангах шаардлага тулгарч буйг Шадар сайд Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэхээ илэрхийлэв. Өдгөө Сэлэнгэ аймгаас Алтанбулаг сум руу татсан 35 мВт цахилгааны шугам нь орон нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангадаг учраас чөлөөт бүсийн цахилгаан хангамж дутагдалтай явж иржээ."Чөлөөт бүсийн Цахилгаан хангамжийг нэмснээр аж ахуй эрхлэгчид олноор очиж, төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ тээвэр логистикийн цогц үйл ажиллагаа хөгжих боломжтой учраас Шадар сайд энэ асуудалд онцгой анхаарна гэлээ. Түүнчлэн, "Ази, Eвропыг холбосон стратегийн ач холбогдол бүхий чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бүх талын оролцоо чухал. Төр засаг бодлогын хүрээнд хийх ажлаа хийгээд шийдээд явна. Аймаг орон нутаг, Чөлөөт бүсийн захиргаа ч бас өөрсдийн нөөц бололцоогоор ажиллах ёстой. Бүх зүйлийг төрөөс хараад суулгүй, шат шатны зохион байгуулалтаа сайжруулж ажилла" хэмээв.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/83b88a96aa1639f6b75d21199cab41db.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29