ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө тусгаарлах дэглэмд шилжих шаардлагатай болсноо мэдэгджээ. Тусгаарлалтад орох шаардлагатай болж магадгүй тухай тэрбээр өмнө нь Паралимпын наадамд оролцсон тамирчидтай даваа гарагт уулзахдаа ярьж байв. Кремлийн цахим хуудаст мэдээлснээр, Путин Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой утсаар ярихдаа өөрийгөө тусгаарлах дэглэмийг "тодорхой хугацаанд" сахихаас аргагүйд хүрснээ мэдэгджээ. Энэ нь түүний орчин тойронд байсан хүмүүсээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч тайлбарласан байна. Путин мөн өөрийгөө тусгаарласны улмаас Душанбед болох ШХАБ болон ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцоно гэдгээ мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ТАСС агентлагт мэдэгдэхдээ, коронавирустэй холбоотой нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн төлөвлөгөөнд “одоогоор өөрчлөлт ороогүй байна” гэсэн байна. Путин коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд "эв эрүүл" гэж Песков хэлжээ. Түүний хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч “Covid-19”-ийн халдвар авсан хэд хэдэн хүнтэй харьцсан байна. Тэрбээр Путиний орчин тойронд байсан хүмүүсээс яг хэн нь өвдсөн болохыг тодорхой хэлээгүй бөгөөд Путин Төрийн Думын сонгуульд саналаа хэрхэн өгөх вэ гэсэн асуултад хариулаагүй байна. “Ерөнхийлөгч шийдвэр гаргасны дараа мэдээлэл өгнө” гэж Кремлийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэлжээ. Өнгөрөгч баасан гарагт Путин Москвад Онцгой байдлын сайд Евгений Зиничевтэй салах ёс гүйцэтгэх ёслолд оролцсон бол амралтын өдрүүдэд Олимпын наадмын тамирчидтай уулзаж, Псков мужид Оросын ван Александр Невскийн шинэ хөшөөг нээх ёслолд оролцсон байна. Даваа гаргийн орой Паралимпын тамирчидтай уулзсаны дараа Путин Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгутай хамт нисдэг тэргээр Орос-Беларусийн хамтарсан “Өрнөд-2021” сургуулилалт болж буй “Мулино” танкийн талбай руу нисчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Москвад гэнэтийн айлчлал хийсэн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзаж амжсан тухай Кремль мягмар гаргийн өглөө мэдээлсэн юм. Даваа гарагт Путинтэй хийсэн уулзалтад оролцсон Асад болон бусад оролцогчийн эрүүл мэндэд аюул учраагүй гэж Песков мэдэгджээ.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/5ca3b90df5ca7ad2a677e05a827be843.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29