ӨНӨӨДӨР: "Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төсөл"-ийн нээлт болно

Есдүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм: 9.40 цагт “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчид үйлчлэх төвд “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлт болно. 10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99827787, 99768798 10.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, гавьяат жүжигчин Т.Ариунаа нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 89810249 10.00 цагт Монголын үндэсний их сургуульд тус сургууль болон БНСУ-ийн Чусон их сургуулийн хамтран бүтээсэн сувилахуйн 13 төрлийн номын нээлт болно. 11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “ОСНАА-ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ САЛБАР” хөдөлгөөн өрнүүлж, БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт шаардлага хүргүүлнэ. Утас: 88362418 99053606 14.00 цагт МУИС-д тус сургууль, “Андореан” компанийн "Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төсөл"-ийн нээлт болно. Утас: 89111317 18.00 цагт Чойжин ламын сүм музейд 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Үдшийн музей” үйл ажиллагаа болно.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/35b7733e2fb3b59021ee666c7b8bdd1e.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29