Гадаад наадамд аймгийн цол олгох санал гаргав

Хилийн чинад дахь Монголчуудын зөвлөл (ХЧДМЗ)-өөс МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжавтай уулзаж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулахтай холбогдуулан хуулийн төсөлд санал өгөхөөр хандлаа Уулзалтаар ХЧДМЗ-ийн Спорт, залуучуудийн хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан “Солонгос, Европ, АНУ дахь Монголчуудын холбоодууд нь хилийн чанадад амьдардаг 220,000 орчим иргэдийг нэгтэгсэн ТББ бөгөөд жил бүрийн Улсын баяр наадмыг тухайн орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудынхаа дунд өргөн дэлгэр тэмдэглэж, үндэсний өв соёлоо сурталчилж, мөн эх орноосоо хол өсч, хүмүүжиж байгаа олон мянган хүүхэд залуучууддаа өвлүүлэн үлдээхийн тулд өөрсдийн бүх л боломжийг ашиглан ажиллаж ирсэн Даяаршиж байгаа энэ үед Монгол орныг маань дэлхийд ганцхан Эрийн 3 наадам, түүний гол цөм болох үндэсний бөхийн барилдаанаар төсөөлөх, түүнийг сонирхон үзэх гадаадын олон мянган иргэд байдаг. Тийм учир дээрх орнуудад суух Монгол Улсын Элчин сайдын яамтайгаа хамтран Улс, аймаг, сумын цолтой мөн залуу бөхчүүд оролцсон 128-256 бөхийн барилдааныг жил бүрийн наадмаар зохион байгуулж ирсэн. Энэхүү наадамд оролцож байдаг улс, аймаг, сумын цолтой бөхийн тоо нь манай зарим 3-4 сумтай аймгуудын наадмаас илүү байдгийг анхаарч үзэн, дээрх улсуудад зохион байгуулагддаг 256 бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд аймгийн цолыг тухайн оронд суух Элчин сайд нь олгож байх саналыг хуулийн төсөлдөө оруулахыг хүсч байгаагаа илэрхийллээ Мөн төлөөлөлүүд Монгол бөхийн нэр хүндийг хамгийн ихээр унагаж байгаа допингийн асуудалд МҮБХ хатуу байр суурь баримтлан ажиллаж байгаад талархан Солонгос, Европ, АНУ дахь Монголчуудын наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн журмын дагуу шинжилгээ авах боломжтой” гэв МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав “Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань өв соёлоо сурталчилж, хойч үедээ таниулах, өвлүүлэхээр хичээж байдагт талархаж байдаг. Та бүхний саналыг МҮБХ-ноос боловсруулж байгаа хуулийн төсөлдөө оруулж хэлэлцүүлэх асуудлыг тавья. Хуулийн төслийг манай холбооноос гадна ХЗДХЯам боловсруулж байгаа. Иймд та бүхэн өв соёл, уламжлал, тухайн оронд амьдарч байгаа олон мянган иргэдийн эрх ашиг, санал хүсэлт гэдэг талаас нь Соёлын Яам, Гадаад Харилцааны Яамдуудаар дамжуулж ХЗДХЯ-ны хуулийн төсөл боловсруулагчдад бас санал хүргүүлэх нь зөв болов уу гэж үзэж байна Допингийн асуудалд МҮБХ-ны 2017 онд допингийн талаар гаргасан журмыг баримтлан хатуу байр суурьтайгаар ажиллана. Хуулийн төсөлд допинг хэрэглэвэл 4 жил барилдуулахгүй гэж тусгаж байгаа. Энэ цаг үед ажиллаж байгаагийн хувьд монгол бөхөд гарч байгаа допинг, бусад ёс бус үйлдлүүдийг арилгахын төлөө хичээн ажиллах бөгөөд хэн нэгэн иргэн, төрийн өндөр албан тушаалтан, бөхийн нөлөөлөлд автахгүйгээр ажиллана” гэсэн юм

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/eada52bde94370a46f4cd403d2aeae48.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29