Буян Жаргалсайхан Анандыгаа өмөөрөхүй!

Монголд амжилттай яваа бизнесүүдээс цөөн хэд л төрөөс хараат байдлаар бор зүрхээрээ мацаж тодорхой өндөрлөгт гарсан байдаг. Бидний сайн мэдэх томоохон компаниуд бүгд улсын төсвийн хөрөнгөөр тендер концесс, зээл тусламж, уул уурхай, лиценз авч бизнесээ өргөжүүлсэн жишээтэй. Харин цөөхөн тооны магнатууд төрөөс хараат зөв менежмент, сайн засалал, тогтвортой бодлогоор одоогийн байгаа түвшинд хүрсэний нэг бол “Сод Монгол” групп билээ. (#IMAX, #Urgoo сайн менежмент) Харин энэ бүхнийг ганц хүн босгоогүй, олон зуун хүний хүч хөдөлмөр, олон арван жилийн төлөвлөлт зөв бодлоготой холбох нь зүйтэй. Одоо ажиллаж буй 2500 гаруй ажилчид болон тэдгээрийн хамаарал бүхий 10 гаруй мянган хүний амьдралтай шууд хамааралтай бизнес гэхэд хэлсдэхгүй. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар #metoo хөдөлгөөнийг нэр бүхий бүсгүйчүүд УИХ гишүүн Анандбазарын асуудлыг хүчтэй гаргаж байгаа бөгөөд #АББД гэдэг зүйл дээр хэн ч нэгдэж дэмжих нь зөв, нийгмээрээ ч дэмжин зохих хууль, шүүхийн байгууллагууд шалгаж эхлээд байна Гэтэл тухайн улс төрчдийн хувийн асуудлыг бус “Сод Монгол” группын бизнесийн нэр хүнд, үнэт зүйлрүү хэт дайрч тэнд ажиллаж буй олон мянган ажилчдыг эрсдэлд оруулж, амьжиргааг тасалдуулах эрсдэлрүү халдаж байгааг сэвээчиж, сэтгүүлчид маань мартсан бололтой. Ер нь Монголын улс төрд бүдэрсэн дээр нь нудардаг зальхай зан гаргачид олон бий. Үүний адилаар Монгол ардын нам хүртэл хууль хяналтын байгууллагын өмнүүр орж Анандын асуудлыг авч хэлэлцэж ерөнхийлөгчийн сонгуулийн оноо түүж байгаа нь ёс зүйгүй, хуулийг дорд үзэж буй мэт харагдаж байна. Нэг зүйл “Жигнүүр дүүрэн бууз чигнэсэн хүн буузаа сэвэхдээ хамтад сэвчихвэл дараа нь …” гэдэг шиг сүүлийн 10 гаруй жил Монгол улсын топ-10 татвар төлөгчдийн тоонд өндөрт бичигдсээр ирсэн нь бизнесийн томоохон төлөөллөө сэвж унагаж харлуулах нь өөрөө ёс зүйгүй үйлдэл мэт санагдана

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/6baece44bee1544e3822c8db75734205.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29