ИРГЭН Д.ЧАНЦАЛМАА: ОХИН МИНЬ “ЭЭЖЭЭ БИ АМЬДРАХ ИТГЭЛТЭЙ БОЛЖ БАЙНА” ГЭЭД Л БАЯРЛААД БАЙГАА

Таван хүүхэд төрүүлж өсгөсөн ч дөрвөн хүүхдээ 14-20 настай байхад нь ээлж дараалан алдсан иргэн Д.Чанцалмаад туслах аяныг манай сайт өчигдөр буюу энэ сарын 13-нд эхлүүлсэн. Учир нь түүнд үлдсэн ганц охин нь 2017 онд гадаад руу сургуульд явахынхаа өмнө авто осолд орж, гурван жилийн турш сууж, босож чадахгүй, нүд нь өнгө ялгахгүй гэртээ байгаа билээ. Түүний эмчилгээний төлбөрт 100 сая төгрөг шаардлагатай бөгөөд БНСУ-д эмчлүүлвэл бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу аваад байгаа юм Өчигдөр өглөө 10.00 цагт эхлүүлсэн хандивын аянд иргэд маш идэвхтэй оролцож, орой 22.00 цагийн байдлаар ээж, охин хоёрын дансанд 9 сая төгрөг цугларсан байна Иргэд хандив өгч эхэлсэнтэй холбогдуулан бид иргэн Д.Чанцалмаагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, “Сэтгэгдэл маш өндөр байгаа. Охин бид хоёр өдөржингөө хөөрч баярлалаа. Нүд нь өнгө ялгахгүй тул нийтлэлийг би уншиж өгсөн. Сонсоод “Ямар сайхан юм бэ, ээжээ. Хэрвээ би эмчилгээндээ орж чадахаар болвол өөрөө хөл дээрээ зогсож чадна, тиймээ” гээд баярлаад зөндөө уйлсан. Охиноо уйлахаар би ч бас дагаад уйлчихдаг юм. Бид 2 баярласандаа баахан л уйллаа Сайхан сэтгэлт хүмүүс маш их залгасан. Тэгээд амжилт хүсч, хурдан эдгээрэй гээд урмын үг хэлж байна. Түрүүн хүртэл нэг залуу залгаад хоёр гурван сайн зайран дагуулаад гэрт чинь очиж бөөлж өгье гэсэн. Энэ мэт олон хүмүүс надтай холбогдож байгаа. Дансанд “Тэнхээтэй байгаарай, хүчтэй байгаарай, хөөрхөн охин нь босоод ирнэ ээ” гэх мэт гүйлгээний утгатай мөнгө орж эхэлсэн Одоогийн байдлаар 9 сая төгрөг цугларсан байна. Өмнө нь бид 2 бас хэд хэдэн газар хандаж мэдээлэл бэлтгүүлж байсан. Тухайн үед 10 сая төгрөг цуглаад байсан. Түүнтэй нийлээд 20 сая төгрөг байна. Охин бид хоёрт одоо л нэг гэрлийн үзүүр харагдаж эхэллээ. Охин минь “Ээжээ би амьдрах итгэлтэй болж байна” гээд л баярлаад байгаа. Тусалж дэмжиж, хандив илгээж буй Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа Мөн олон нийтийн сүлжээнд бидний мэдээллийг хуваалцаж шэйр хийж байгаа бүх хүнд маш их талархаж байгаагаа хэлмээр байна” гэлээ Хандив өгөх хүсэлтэй албан байгууллага болон хамт олны мэдээлэл, хандивын явцын талаар тухай бүрд нь манай сайт мэдээлж байх болно Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад зулайг нь үнэрлэх ганц үрийг нь үлдээхэд тусалцгаая ХАНДИВЫН ДАНС: Хаан банк 5166038881 Чанцалмаа /ээж/ Хаан банк 5057612911 Нандин-Эрдэнэ /охин/ Холбогдох утас: 98970087 /Д.Чанцалмаа/ Сэтгүүлчтэй холбогдох утас: 91218491 Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн хоёрдугаар одон авч байсныг батлах бичиг баримтыг хавсаргав.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/2160386962abdc3bacfabd68c8e46894.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29