Өнөөдөр арабын улсууд еврейг үзэн ядах үзлээсээ салж эхэлж байна

Израильд ХАМАС-ын террористууд дайн зарлав. Улаан сумаар Израильд ХАМАС-ын пуужин унасан газруудыг тэмдэглэжээ. Хэдэн мянган пуужин харвасан. Израильтай арабын улсууд дипломат харилцаа тогтоож, олон арван жилийн дайсагнал намжиж буйд бухимдаж пуужин харвасан. Израильтай дайсагнах нь террористуудын хувьд том бизнес юм. Бизнес нь хаагдах гээд байгаа. Үнэн түүхийг өгүүлбээс: Энэ нутаг бол еврейчүүдийн унаган нутаг. Арабууд тэднийг буруу номтон гэж хөөсөн. Дэлхийн II дайны дараа Английн эзэмшил Палестины хүн суудаггүй цөлд еврейчүүдийг сууж улсаа байгуул гэж НҮБ шийдсэн. Еврейн эсрэг үзэлтэн арабын удирдагчид Израильд өдий хүртэл дайсагнаж ирсэн. Арабын улсууд нэгдсэн хүчээр хэдэн удаа Израиль руу дайраад нарим цохиулж, ахин шившиг болохоо болихоор шийдсэн. ЗХУ, арабын улсууд нийлж, арабын терроризмыг үүсгэсэн. Өнөөдөр арабын улсууд еврейг үзэн ядах үзлээсээ салж эхэлж байна. Манайд сталинист үзэл суртал хэвээрээ, маоист үзэл нэмэгдсэн учир еврейг үзэн яддаг. 180 хэм эргүүлсэн худал түүхийг коммунист өвөө эмээгээсээ халь хульт дуулснаа тоть мэт давтдаг. Еврейг үзэн ядах, терроризмыг дэмжин сурталчлах нь манай улсыг олон улсын хоригт оруулж, улс орны эдийн засагт их балаг тарих тул зохих байгууллагууд тэр гайтай тэнэг этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Эх сурвалж: Ч.Мөнхбаяр

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/566eb6deb4d6f8a6c395b570bf7e9fa5.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29