Гоо бүсгүй хунтын дэглэмийн эсрэг зэвсэгт хүчинд нэгджээ

Мьянмарын алдарт гоо бүсгүй хунтын дэглэмийг эсэргүүцэн, карен үндэстний цөөнхийн зэвсэгт хүчинд нэгдэж, гартаа зэвсэг атгаж байгаа зургаа цахим орчинд нийтэлжээ. Мьянмарын арми энэ оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эрх мэдлийг цэргийн хүчээр булааж, ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг хорьсноос хойш ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэн тэмцсээр байгаа билээ. Гэвч армийнхан жагсагчдын эсрэг байлдааны сум, тэсрэх бөмбөг ашиглан, нийт 783 хүний амь хөнөөж, 3859 хүн шоронд хорьсон юм. Тиймээс ард түмэн цэргүүдээс хамгаалахын тулд өөрсдийн гэсэн засгийн газар байгуулан, Мьянмарын армитай хамгийн олон жил дайтаж буй карен үндэстний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүдтэй нэгдэн, өөрсдийн гэсэн зэвсэгт хүчинтэй болсон юм. Тус зэвсэгт хүчинд Мьянмарын олны танил олон залуучууд манлайлан нэгдэж байгаагийн нэг нь гоо бүсгүй Хтар Хтет Хтет аж. Тэрбээр 2013 онд Тайландад зохион байгуулагдсан “Miss Grand International” гоо бүсгүйн тэмцээнд 60 орны гоо бүсгүйчүүлтэй өрсөлдөн, тэргүүн байранд шалгарч байжээ. Хтар Хте Хтет өдгөө 32 настай, гимнастикийн багш мэргэжилтэй. Тэрбээр өөрийн цахим хуудастаа цэргийн хар хувцас өмсөж, байлдааны буу барьсан зургаа нийтлээд “Сөрөн тулалдах цаг иржээ. Та бүхэн ардчиллын төлөө гартаа зэвсэг, үзэг, компьютер, хандив гээд юу ч барин тэмцэж болно. Та бүхний сэтгэл бүхэн агуу ялалтад чухал нөлөөтэй юм шүү” хэмээн бичжээ. Зэвсэг барьсан гоо бүсгүй одоохондоо байршлаа нууцалж буй юм байна. Тэрбээр “Би чадлынхаа хэрээр тулалдах болно. Би өөрт байгаа бүхнээ хаяад ардчиллын төлөө амиа өргөхөд бэлэн байна” хэмээн ярьжээ. Эх сурвалж: Б.Амарбаясгалан

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/fd25dec2e6adbf9a09c649a5231d346f.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29