Ц.Анандбазарын асуудлаар МАН-ын Хяналтын хороо хуралдана

Монгол ардын намын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ хуралдаж, намынхаа гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Хяналтын хороо хуралдаж, тодорхой шийдвэр гаргах юм байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлгадаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулаад, асуудлаа шийдэх ёстой гэдгийг хэлсэн юм. Намын дүрмийн дагуу асуудлыг Хяналтын хороогоороо хэлэлцэх зохицуулалттай юм байна. Ш.ЧИМЭГ

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/d405a698b2d1328d359ea3842edf516e.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29