Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэх нь тэр.

-Эх оронч улстөрчид өө! “Эрчист ойл”-ыг анхааралтай ажиглаарай!

 

Ц.Анандбазар “Мэргэ ван” компаниараа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг концессийн шууд гэрээгээр өөрийн болгож авч байсан түүх бий. Тодруулбал Ерөнхийлөгчийг 2017 оны есдүгээр сарын 7-нд Владивостокт зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй нэгэн санамж бичгийг байгуулсан. Энэ бол шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангахаар хамтран ажиллах тухай санамж бичиг бөгөөд энэхүү лоббины гол эзэн нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байв. Яагаад гэвэл тэрхүү концессийн эзэмшич нь “Сод Монгол групп”-ийн охин компани гэгддэг “Мэргэ ван” компани байв. Үүний дараахан Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжгүй хууль бусаар зурчихлаа гэж салбарынхан нь шүүмжлээд дийлээгүй юм даг.

Дараа нь тэрхүү санамж бичгээ Тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнээр гарын үсэг зуруулж ажил болгохоор олон удаа шахсан боловч тэр нь биелээгүй.У. Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэн хуралдаанаар гэнэт Шинэ нисэх буудлын шатахуун түгээх байгууламжийг концессоор өгөх асуудал орж ирэв. Хачирхалтай нь Засгийн газрын хуралдаан дээр уг төслийг танилцуулахаар бичигдсэн Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэх нь тэр. Хажуунаас нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж түүний үгийг дэмжив. Ингээд уг тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаан дээр салбарын сайдынх нь эсэргүүцсэнээр “унав”. Тухайн үед Засгийн хурлынбосгоор яагаадсалбарын сайдынх нь зөвшөөрөөгүй асуудал орж ирэв гээд танхимын сайд нараас эхлээд тэднээс эх сурвалжтай хэвлэлийнхэн хүртэл гайхаад хоцорч билээ. Нээрээ яагаад Зам тээврийн хөгжлийн сайд нь хаяагаа манах мэт тэгтлээ “зай барив”? Үүнд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх яаж нөлөөлөв? Яагаад Ж.Бат-Эрдэнэ сайдыг “Ц.Анандбазартай уулзаарай” гэв, Ц.Анандбазар МАН-ын, Засгийн газрын “дарга” нь юм уу, гайхалтай байгаа биз?

Үүний дараа Ц.Анандбазар Засгийн газар дотор эрэл хайгуул хийсээр Үндэсний хөгжлийн газрыг “барьж авчээ”. Өөрөөр хэлбэл дараагийн Засгийн газрын хуралдаанд тухайн үеийн ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан уг асуудлыг оруулж ирээд 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 223 дугаар тогтоол батлагдсан.Энэ энэ талаар тухайн үед УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Засгийн газар нэг ААН-тэй л шууд гэрээ хийх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргажээ" гэсэн мэдээллийг Төрийн ордонд хийсэн.

Мэдээж үүний дараа шууд гэрээ байгуулж хууль зөрчсөн гэдэг асуудал үүсч дээр нь УИХ-ын сонгууль хаяанд ирсэн болоод ч тэр үү, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаар тогтоолоор тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэйгээр цуцалсан байдаг юм. Тэгээгүй бол эрхэм нэр дэвшигчдэд тун ч халтай зүйлийг дэлгэх байв.

 

Яг энэ үеэр Ц. Анандбазарын бас нэгэн булхай ил болсон.“МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар эрх баригч МАН-ын генсекийн тодорхойлолттойгоор томилогдоод байсан Нямаагийн Энхбаатар 2018 оны долдугаар сарын 23-ны өдөр буюу “дээрх шууд гэрээ хийсэн өдрөөс хойш 14 хоногийн дараа баривчлагдав. Хэвлэлүүд түүнийг“Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шадар туслах нь...” хэмээн бичиж байсан. Гол шалтгаан нь дээрх шууд гэрээтэй, аль эсвэл “Сод Монгол”-ын “МИАТ” компанид шатахуун нийлүүлэх тендерт бага үнэтэй орж ялаад дараа нь үнээ нэмдэг нь зальт арга барил, үүнтэй холбоотой авлигын асуудалд холбогдуулж шалгасан уу гэдгийг шат шатандаа тас нууцалсан ямартай ч тэрбээр нэг сар орчмын хугацаанд саатуулагдсаны дараа уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Сонирхолтой нь авлига авсан хэргээр Н. Энхбаатарыг баривчлагдсан яг тэр өдөр Ц.Анандбазар хил давж нисчихээд хоёр сар нам гүм болсон нь анхаарал татаж билээ.

 

Энэ бол цуцлагдсан концесс нь. Засгийн газрын шууд гэрээ байгуулах тухай тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэйгээр хүчингүй болгосон. Энэ нь Ц.Анандбазарын шинэ нисэх буудалд шатахууны эзэн суух гэсэн хүсэл, ашиг сонирхол зогсоох биш дээ. Ингээд Засгийн газрын 2020 оны 14 тоот тогтоолоор “Эрчист ойл” гэдэг төрийн өмчит компани байгуулсан. Тус компанийн захирлаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Т.Занаширын хүү З.Ширзана томилогджээ. Энэ асуудал одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргэгдээд байгаа аж.

Ц.Анандбазарын эх оронч “санаачилгаар” баахан гадаадын хөрөнгө оруулалт хийнэ гэх “Эрчист ойл” төрийн өмчит компанид уг нь төслийн 50 сая ам.доллар нь хангалттай, илүү хөрөнгө олж ирээд оруулж будилуулаад байх шаардлагагүй  билээ. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Оросын нэг компаниар тус компанид хөрөнгө оруулалт хийлгэхээр зүтгэж яваа бололтой. Гэтэл уг төрийн өмчит компанийн мэдэлд очсон шатахуун түгээх төхөөрөмж нь 50 сая ам.долларын үнэтэй, 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн ширхэг танктай, тэдгээрээс онгоцны талбай руу татсан шугам гэхчлэн холбогдох өмч хөрөнгөтэй, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын төслийн доторх төсөл юм шүү дээ. Харин Ц.Анандбазар “Танай тэр хоолой бүдүүлэг болхи, тиймээс хоолойнууд дундуур нь нарийн хоолой дахиад явуулна, 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт Оросоос оруулж ирнэ” гэдэг хэвээрээ байгаа нь ажиглагдсаар байх юм.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Н.Энхбаатарыг МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдох гэж буй гэхчлэн тухай хэвлэлүүд бичиж эхэлсэн нь ойрын өдрүүдэд биелэлээ олж томилогдох магадлал өндөр байна. Хэрэв томилбол У.Хүрэлсүх МАН-ын даргаар ажиллаж байгаа тохиолдолд Н.Энхбаатар авлигын хэрэгт нэр холбогдсон, нэг сар хоригдсон зэрэг нь огт хамаагүй МАН-ын удирдлагад ажиллах л юм байна гэдгийг батална. Тэгэхээр авлига авсан гэгддэг нь, дамжуулсан гэгддэг нь, өгсөн гэгддэг нь бүгд цогцолж хэн ч шударга шүүхээр шүүлгэхгүй, хэний ч баримт материал тэднийг гүтгэсэн гэгдэж “дардан замаар” Ц.Анандбазарын бизнес урагшлах ёстой аж.Өөрөөр хэлбэл Ц.Анандбазарын авлигад Н.Энхбаатар хамаатай байвал, мөн авлигынх нь үзүүрт У.Хүрэлсүх байвал АТГ яах ч үгүй юм бололтой. Учир нь АТГ-ын удирдлагыг томилох эрх нь хүртэл эрх баригч Засгийн газарт ирчихсэн шүү дээ. Төр толгойноосоо, МАН уураг тархинаасаа авлигаар өтчихжээ. Тэд "хамтдаа чадсан" шигээ хамтдаа буруудах, уруудах ёстой. Үүний төлөө иргэд, сонгогчид чадах бүхнээ хийх болно.

 

Эх сурвалж: Нийтлэлч У.Оргилмаа (news.mn) 


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/66d504414834eb190d9f37510a2155d7.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29