Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна

-100 жилийн ой бүтэн жил үргэлжилнэ. Нэг өдөр болохгүй. Гуравдугаар сарын 1-3-ны хороонд намын анхны их хурал зохион байгуулагдаж, эрхэмлэх зүйл, мөрийн хөтөлбөрөө баталсан түүхт өдөр л дөө.

Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.


-Өнөөдрийн түвшинд хоёр нам нэгдэх асуудал ямар шатанд явж байна?

-Хоёр нам нэгдэх асуудал анх удаагаа яригдаж байгаа юм биш. Өмнө нь 2012, 2016 онд албан болон албан бусаар яригдаж байсан. Гурав дахь буюу энэ удаагийнхаар хамтарч ажиллах, цаашид яаж үйл ажиллагаагаа уялдуулах вэ гэдэг талаар ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Энэ удаагийн онцлог нь Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой буюу аль аль намын өөрсдийн үүсгэн байгуулагдсан өдөр гэж үздэг 100 жилийн түүхт ой тохиож байгаагаараа өмнөх ажлын хэсгээс ондоо л доо. Иймээс тал талын яриа хэлэлцээрээр илүү түүхээ хүндэтгэсэн, харилцан ойлголцсон уур амьсгалд явж байгаа. Одоогийн байдлаар хоёр талаас албан ёсоор ажлын хэсэг байгуулагдсан. Тодорхой хэлбэл, манай намаас Б.Тулга, нөгөө талаас Д.Амарбаясгалан гээд хоёр намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар ахалж, аль аль талаас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 100 жилийн ойгоор энэ хоёр нам нэгдэж нийлбэл ямар асуудлыг түлхүү анхаарч ажиллах, ямар асуудалд нэгдэх вэ гэдгийг харилцан тохиролцоно гэсэн үг.

Өнгөрсөн 100 жилийн түүхэнд МАХН-ын хийж бүтээсэн, улс орныхоо түүхэнд байгуулсан гавьяа өндөр. Тиймээс ирэх 100 жилд бид юу хийж, юуны төлөө тэмүүлж, эрхэм зорилгоо тодорхойлох вэ гэдгийг тохиролцож хамтарсан уриалга гаргасан. Уриалга 10 зүйлтэй. Үүнд, Үндсэн хуулийн тогтолцооны шинэчлэлийг хийнэ, парламентын ардчиллыг төлөвшүүлнэ, хууль шүүхийн байгууллагад нүүрлэсэн шударга бус тогтолцоо, хонгилын шүүхийг нураана, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийнэ. Тухайлбал, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, банк санхүүгийн салбарт шинэчлэл хийж зээлийн хүүг бууруулна гэх мэтээр өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа улс төрийн намууд буюу улс төрийн зүгээс шийдэл хайж байгаа томоохон асуудлуудад байр сууриа нэгтгэж, ийм зорилгын төлөө нэгдвэл гишүүд дэмжигчид маань дэмжих үү. Үүнийг дэмжээч ээ гэсэн агуулгатай уриалга гаргасан.

Энэ уриалгыг намын бүх гишүүд анхан шатны байгууллагаараа дамжуулж хэлэлцэж байна. Хэрвээ гишүүдийн олонх нь дэмжиж, зөвшөөрвөл цаашид хоёр нам хоорондоо гэрээ байгуулж нэгдэх нийлэх ажил дараагийн шатанд орно.

-МАНМАХН нэгдчихвэл С.Ганбаатар гишүүн УИХ-д нэгдэж орсон эвслээсээ нэр дэвших боломжтой юуНамын дүрмээр яаж зохицуулах юм болЕр нь өнөөдрийн түвшинд С.Ганбаатар даргатайгаа хэр ойлголцож байна?

-С.Ганбаатар дарга намын дэд дарга гэдэг утгаараа намын дүрмээр хүлээсэн үүрэг бий. УИХ-д нэр дэвшихдээ ч намын бодлого, олонхын шийдвэрийг дагана гэсэн үүрэг амлалтыг авч намтайгаа гэрээ байгуулсан. Манай намын Орхон аймгийн Түмтийн дарга гэж явдаг. Ер нь аливаа асуудалд хэн нь ч зарчмын өөр байр суурьтай байж болно. Гэхдээ нэгэнт олонхын шийдвэр гарвал түүнийг дагах нь улс төрийн намын гол дүрэм, багаар ажиллах үндсэн зарчим. Улс төрийн намын энэ гол дүрмийг хүлээж зөвшөөрч намын гишүүнээр элсэж, намын дэд дарга болсон гэж ойлгож байгаа. Энэ утгаараа намууд нэгдэж нийлэх болон нэр дэвших асуудалд зарчмын ямар ч байр суурийг илэрхийлж болно. Харин шийдвэр гарсан асуудлыг бол дэмжих л хэрэгтэй болно. Сонгуульд нэр дэвших тухайгаа одоогийн байдлаар гүйцэтгэх товчоо буюу өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулж байгаа удирдах байгууллагад өөрөө албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхандаа дэвшихгүй гэдгээ илэрхийлж байсан. Дараа нь дэвшинэ гэсэн байр сууриа илэрхийлж ярилцлага өгсөн байна лээ. Бид хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага нь үнэн үү, эсвэл нам дээрээ албан ёсоор илэрхийлэх байр суурь нь чухал уу гэдгийг авч хэлэлцэх хэрэг гарах байх.

-Хоёр нам нэгдчихвэл УИХ-д нэгдэж орсон эвслээсээ нэр дэвших боломжтой юуНамын дүрмээр яаж шийдэгдэх вэУИХ-д нэгдэж орохдоо эвсэл энэ чиглэлд ямар зохицуулалт хийсэн байдаг вэ?

-Намаас бус эвслээс нэр дэвшинэ гэдэг ойлголт байхгүй. Одоо бол МАХН-ын дэд даргын албыг хашиж байгаа хүн шүү дээ. Эвслээс ч бай, намаас ч бай нэр дэвшихэд нэр дэвшүүлдэг эрх бүхий тодорхой байгууллага бий. Намын хувьд Бага чуулган, Эвслийн хувьд эвслийн удирдах зөвлөл шийддэг. Эдгээр байгууллагаар хэлэлцэж нэр дэвших эсэх шийдвэр гарна уу гэхээс биш хуулийн хувьд боломжтой эсэх, тэр хүн нэр дэвших хүсэлтэй эсэх нь дараагийн асуудал гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээНэр дэвшигчийг тодорхой зарлах хугацаа ч хэзээ мөдгүй болох ньМАХН-ын зүгээс бага чуулганаар хэлэлцэж байж нэр дэвшигчийг тодруулах ууХоёр нам нэгдвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хэрхэн тодруулах вэ?

-Намын дүрмээр бол ямар ч шатны сонгуульд нэр дэвшигчийг намын бага чуулганаар хэлэлцдэг. Хоёр намын нэгдэж нийлэх асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбомооргүй байна. Учир нь, энэ хоёр нам сүүлийн 10 жил тус тусдаа үйл ажиллагаагаа явуулсан. Тусдаа үйл ажиллагаа явуулахдаа хаана нь онож, алдав гэдгээ дүгнэж үзээд цаашдаа түүхийг болон хоёр намын гишүүд үүсэл, зорилгоо бүтэн болгоё хэмээн зорьж байгаа бол нэг сонгуулийн тухай асуудал биш. Цаашдын хэдэн арван удаагийн сонгуулийн тухай асуудал. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж нэгдэж байгаа мэтээр явцууруулж ойлгож болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч хэлбэрээр оролцсон бай намынхаа 100 жилийн ойгоор түүхээ нэгтгэж, дахиж түүхээ булаацалдах маягаар талцаж хуваагдаж болохгүй. Хоёрдугаарт, энэ хоёр нам нэгдэх асуудал бол хоёр намын хувьд түүхэн ач холбогдолтой чухал шийдвэр. Үүнд тухайн хувь хүмүүс бие биедээ дуртай, дургүй байх, аль нэг намд нь алдаа дутагдалтай хүн байгаа эсэхээс үл шалтгаалж нэгдэж нийлэх асуудал үргэлжлэх ёстой. Үүнд хувь хүн ямар нэгэн байдлаар ажил, албан тушаалын амбицтай байгаа юу гэдэг нь асуудлын хамгийн сүүлд эрэмбэлэгдэх ёстой. 100 жилийн ой жил бүр тохиохгүй. Тиймээс их түүхээ хүндлэх ёстой. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд туулж ирсэн МАХН-ын түүх бол дайн байлдаан, ялалт, хэлмэгдүүлэлт, бүтээн байгуулалт, улсынхаа тусгаар тогтнол, анхны Үндсэн хуулийг ч баталсан гэх мэт асар их үйл явдлыг өөртөө агуулсан том агуу түүх юм. Энэ агуу түүхийн дэргэд одоогийн гишүүдийн ажил албан тушаалын амбиц мөрөөдөл бага түвшинд тавигдана. Тиймээс дараагийн 100 жилд ч хоёр нам нэгдэж нийлж, томоохон чухал шийдвэрийг гаргаж, том зорилгын төлөө явахын дэргэд өнөө үеийнхний хүчин чармайлт маш чухал гэж бодож байна.

-100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх гэж байнаОйн хүрээнд томоохон ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-100 жилийн ой бүтэн жил үргэлжилнэ. Нэг өдөр болохгүй. Гуравдугаар сарын 1-3-ны хороонд намын анхны их хурал зохион байгуулагдаж, эрхэмлэх зүйл, мөрийн хөтөлбөрөө баталсан түүхт өдөр л дөө. Үүнээс хойш олон тэмдэглэлт үйл явдал болсон. Тиймээс бүтэн жилийн турш тэмдэглэлт өдрүүдэд 100 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлэх байх гэж бодож байна. Энэ жилийн хувьд цомхон, онлайн хэлбэрээр тэмдэглэж байна. Учир нь коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж баяр ёслолыг өргөн цар хүрээнд тэмдэглэх боломжгүй байна. Тиймээс онлайн хэлбэрээр ажлууд явагдаж байна.

Эх сурвалж: Р.ЖАРГАЛ (dnn.mn)


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/2f1d269e716d8df5fd16bbe09d8028dc.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29