АНУ ДАХЬ АЗИЙН ЭСРЭГ ҮЗЭЛ

XX зуунд өрнөсөн олон үйл явдал, ялангуяа АНУ-ын оролцсон дайнууд Азийн эсрэг үзэлд цучил нэмж өгчээ.

Атлантад найман хүнийг буудан хороосны зургаа нь Ази эмэгтэй байв...

* * *

Сан-Францискод 74 настай хятад эмгэнийг зодох гэсэн залуу өөрөө зодуулав...

* * *

Нью-Йоркт өмнө нь эхийгээ хутгалан алж байсан этгээд ази хүнийг зодожхүндээр бэртээв...”

Мэдээ мэдээллийн сувгаар АНУ-д ази гаралтай иргэдийн эсрэг гэмт хэрэг гарах боллоо хэмээн анхааруулжтодорхой ийм хэргүүдийг нэр устай зарлаж буйЯлангуяа АНУ-д гэр бүлхамаатан саданнайз нөхөд нь амьдардаг уншигчид маань санаа зовж байгаа билээХэрэг явдал хэзээнээс эхтэйчухам ямар явдал даарин дээр давс нэмсэняг одоо ямар байдалтай байгааг маш товчоор илтгэн өгүүлье.


ТҮҮХ

Америкт боолчлох ёсыг халсны дараа ажиллах хүчин хэрэгтэй болсноор олон мянган хятад цагаач ирж төмөр зам, чихрийн тариалан, уул уурхайн салбарт ажиллаж эхэлжээ. АНУ-ын анхны Цагаачлалын хууль болох 1875 оны хуульд Зүүн Азийн эмэгтэйчүүдийг нэр заан хассан юм. Учир нь тэр зүгийн эмэгтэй хүн л бол “биеэ үнэлэгч” гэсэн огт буруу стереотип тэр цагт нэгэнт бүрдсэн байжээ. Үүний дараа 1882 онд Америкийн Засгийн газар мөн хятад эрчүүдийг цагаачлалаас албан ёсоор хасав. Ингэж яс үндэс заан, засаг төр нь өөрөө гадуурхаж байсан хууль 1943 онд л сая нэг хүчингүй болж байсан билээ.

Ерөөс XIX зууны сүүл үед муу муухай болгоныг Азиас ирж байна, ази хүн бол хүн биш гэсэн ойлголт үзэл түгээмэл байж. Азийг “шар” хэмээн тодорхойлоод Шарын аюул гэж дэвэргэн худал шуугиан тараах явцыг хэлэх “шар мэдээ” хэмээх хэлц одоо нэгэнт сэтгүүл зүйд байраа эзэлж. Шүүхэд ази хүний үгийг гэрчийн мэдүүлэгт тооцохгүй хуультай байсны улмаас 1854 онд Линг Синг гэж цагаачийг Жорж Холл гээч нь буудан алахыг түмэн хүн харсан боловч бүгд хятад байсан учраас нэгийнх нь ч мэдүүлгийг авч хэлэлцээгүй, Жорж Холл ял эдлээгүй нэг хэрэг буй. Энэ бүхэн ази хүнийг ялгаварлах үзлийн түүхэн жишээ юм.

XX ЗУУН

XX зуунд өрнөсөн олон үйл явдал, ялангуяа АНУ-ын оролцсон дайнууд Азийн эсрэг үзэлд цучил нэмж өгчээ. Пэрл Харбор луу Япон довтлоход Азийн Хятад гэж муу дайсан байсан дээр Япон гэж бүр “муухай” улс нэмэгдэв. Солонгосын дайны үеэр Солонгос, вьетнамын дайны дараа Вьетнам хүмүүсийг бас нүд үзүүрлэх хандлага буй болов. Өнөөх муу есдүгээр сарын 11-ний хэргийн дараа лалын шашинтныг үзэн ядах үзэлд аанай л газар зүйн бүсээрээ Азиуд өртөв.

ХУУЛЬ, БОЛОВСРОЛ, ҮЛГЭР ЖИШЭЭ

Хэдий ийм даамжирсан урт удаан хугацааны асуудал боловч XX зууны дунд үеэс эхлэн Америкийн ард түмэн, хууль тогтоогч, улс төрийн манлайлагч, сурган хүмүүжүүлэгч нарын зүтгэлээр арьсны үзлийн эсрэг хэргийг эрс багасгаж чаджээ. Хүний мөн чанар, гадаад хүнийг үзэн ядах сэтгэлгээг шууд арилгах, гэгээрүүлэх хэцүү, иймээс арьснаас нь болж хүнийг ялгаварлан гадуурхсан бол жирийн гэмт хэргээс илүү чанга шийтгэх хууль гаргав. Мөн боловсролын байгууллагууд өнгөт арьстнуудыг дэмжих хөтөлбөрүүд зарлалаа. Бага дунд сургуульд арьсны үзлийг адгийн зүйл шүү хэмээн ухуулах хичээлүүд оров. Үүний дүнд Америкийн тавиас доош насны цагаан арьст залуусын дунд арьсны үзэл эрс багассан гэж болно.

Хууль тогтоогч нар ч арьсны үзэлтэй холбогдвол дахин сонгогдох нь эргэлзээтэй болох учраас нэн болгоомжтой хандаж, үг хэлээ хянаж цэнэх болсон байна.

ГЭТЭЛ ТРАМП...

Трамп Америкийн улс төрд огт өөр хүн хэмээх дүрээр орж ирсэн юм. Үүнд, олон хүн уламжлалт, зөв дуугардаг, улс төрийн алдаагүй улстөрчдөөс залхаж эхэлж байсан бол Трамп сонгогч нарт л таалагдах бол юу ч хамаагүй ярьж хэлж байсан нь энэ хүн өөрчлөлт авчирч магадгүй гэсэн сэтгэгдэл буй болгожээ. Ингэхдээ Трамп цагаан арьстнуудын далд чанд хадгалаатай байсан, арьсны үзэл, гадны цагаачдыг гадуурхах санааг шууд цочроон амь оруулав. Энэ тактик нь амжилттай болж, боловсролгүй цагаан арьстнуудын голлон суух мужуудад ялалт байгуулснаар ерөнхийлөгч болсон билээ.

2020 он Трампад нэн хүнд жил болов. Цар тахлыг тэрбээр огт тоосонгүй, “Ардчилсан намынхны хуурамч мэдээ” хэмээн зарлаж, өөрийг нь унагахын тулд зохиосон зүйл хэмээн анхнаас нь нухацтай хандсангүй. Гэтэл нүдэн дээр нь аюул даамжирсаар, хорио тогтоох хэмжээнд хүрч, Трампын сонгуульд өрсөлдөх гол оноо болох эдийн засгийн үзүүлэлтүүд илтэд унахаас өөр замгүй болов. Байдал ийм болуут Трамп тахлыг эхнээс үл ойшоож, цаг алдсан, Обамагийн засгийн үеийн цар тахлын эсрэг тэмцэх хороог огт хэрэггүй хэмээн татан буулгасан, бэлтгэлгүй байсаар олон мянган иргэнээ алдсан зэрэг алдаагаа өөр зүгт шилжүүлэхийн тулд шууд Хятад вирус, Кунг Флү гэх мэт вирусийн мөн чанарыг улс үндэстэнтэй холбох арга хэрэглэжээ. Үүний үр дүнд Трампыг дэмжигчдийн дунд хятад хүмүүсийг үзэн ядах үзэл гаарав. Хятад хүн гэж ялгаж мэдэхгүй учраас ерөөс Азийн эсрэг үзэл болов. Өнөө хуулиар дараад байсан, ёс зүйгээр тогтоогоод байсан, үүний учраас олон нийтэд ил гаргаж ч болдоггүй байсан арьсны үзэл, авир аашийг Трамп ийнхүү бахархал болгон өдөр бүр үзүүлснээр ерөнхийлөгчөө дэмжих ард түмний хувьд энгийн үйл болж эхэлжээ.

ОДОО ЮУ БОЛЖ БАЙНА?

2020 оны гуравдугаар сараас 2021 оны хоёрдугаар сарыг хүртэл ази иргэд 3800 удаа халдлага гадуурхалд өртсөн хэмээн мэдүүлсэн байна. Хохирогсдын ихэнх нь буюу 68 хувь нь ази эмэгтэйчүүд аж. Цар тахлын үед даамжирсан энэ ужгийг эдгээх үйлсэд ерөнхийлөгчөөр Жо Байден, ялангуяа дэд ерөнхийлөгчөөр ази гаралт эмэгтэй Камала Харрис сонгогдсон явдал чухал холбогдолтой болох юм. 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандан мэдэгдэл гаргав. Үүндээ тэрбээр: “Ази гаралтай америкчууд гудамжаар явахдаа эмээх, ойр дотныхоо улсын аюулгүй байдалд санаа зовох боллоо. Түүхэнд ийм зүйл байсаар ирсэн, гэвч одоо өөрчлөгдөх цаг ирлээ. Бидний дуугүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Үгээ хэлэх, үйлдэл хийх цаг болжээ” хэмээсэн юм. Гадаа гудамжинд ямар ч галзуу солиотой, арьсны үзэлтэй хүнтэй таарч болох боловч олон ази гаралт иргэдийн хувьд Нэгдсэн улсынхаа ерөнхийлөгчөөр (Трамп) “хохь чинь” гэсэн утгатай зүйл хэлүүлээд, зурагт мэдээгээр үзээд суух нь биеийн гэхээс илүү сэтгэл санааны талд дарамттай байсан юм. Иймээс Байдэны энэ үг байгаа оносон гэсэн үг. Гэвч Ардчилсан намын зарим гишүүн Байдэнийг засгийн газартаа ганц ч ази гаралт хүн багтаагаагүйг шүүмжилж байна.

ТӨГСГӨЛД НЬ СТАТИСТИК

Монгол Улсад суугаа нутаг нэгтнүүддээ хандан зөвлөхөд энэ асуудалд бас тэгтлээ их санаа зовох хэрэггүй юм шүү. Аливаа мэдээ бол ихэвчлэн хүн цочоосон, гэмт хэргийн холбогдолтой зүйл байдаг. Гэтэл сая сая Ази гаралт иргэд АНУ-д ажил хөдөлмөртөө эрүүл энх яваад, айх аюулгүй суугааг бас мартаж боломгүй. Өнөөдөр найзын маань охин спортын өндөр амжилт гаргасан, өчигдөр нэг Япон танилд маань америкчууд туслаад замд зогссон машиныг нь засалцаад өгсөн тухай мэдээ бараг гарахгүй, гэтэл энэ бол өдөр бүр болж буй үйл явдал. Азийн эсрэг гадуурхах үйлдэл эрс ихэссэн хэмээх энэ сүүлийн нэг жилд гарсан гэж буй 3800 гэх тоог Америкийн хүн ам 382 сая гэдэгтэй бас харьцуулаад бодоорой. Гурван сая хүн амтай Монгол Улсынхаар жишиж бодвол жилд 30 орчим гэсэн үг, энэ 30 нь бас бүгд гэмт хэрэг биш, арьсны өнгөөр ялгаварлан үг хэлээр доромжилсон зэргийг хүртэл багтаасан тоо юм шүү.

Энэ бүхнийг гэхдээ санаа бүү зов хэмээн хэлэв, ер нь бол арьсны үзэл, ази хүнийг гадуурхах ёс бол Нэгдсэн улсын хэмжээнд тэмцэх, системтэйгээр, хууль эрхийн хүрээнд дарах ёстой, боловсрол сургуулиар дамжуулан устгах ёстой асуудал мөнөөс мөн.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ. Өдрийн сонин


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/f6cab62d39a9cc30329d01d1c8440529.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29