ӨМГӨӨЛӨГЧ БАТТУЛГЫН БААСАНЦОГТООС МӨНГӨ АВДАГ ШҮҮГЧ НАРЫН НЭР ИЛЧЛЭГДЛЭЭ

Өмгөөлөгч Баттулгын Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн.

Энэ асуудал нь илэрмэгц шүүг нар Б.Баасанцогт руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар буцаан шилжүүлсэн талаарх мэдээллийг өмнөх дугаар даа хүргэсэн билээ.

Тэгвэл энэ удаад өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны 09 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаант нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47.220.000 ₮ (Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга )-н төгрөг олон үйлдэлтэйгээр шилжүүлжээ.

Энэ нь зөвхөн өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдэд олдсон багахан хэсэг ажээ.

Өөрөөр хэлбэл “Мөсөн уулын орой нь” цухуйллаа л гэсэн үг юм.

No description available.

Баттулыгн БААСАНЦОГТын данснаас:

  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603.... дансанд 2019.08.30-нд 5.0 сая ₮, 2020.04.07-нд 5.0 сая ₮, нийт 10 сая төгрөг.
  • Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973 .... тоот дансанд 2017.09.19-нд 60.000 ₮
  • No description available.
  •  
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дэмчигийн Энхцэцэгийн 503417.... тоот дансанд 2020.08.05-нд 1.3 сая ₮, 2020.11.14-нд 5.0 сая ₮, нийт 6.3 сая ₮
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийн 503435 .... дансанд 2019.02.14-нд 500.000 ₮,
  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатарын 524712 .... дансанд 2017.11.13-нд 1.0 сая ₮, 2019.12.26-нд 300.000 ₮, нийт 1.3 сая ₮
  • No description available.
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан Золзаяагийн Ууганзаяагийн 503420 .... дансанд 2019.12.29-нд 1.5 сая ₮, 2020.05.06-нд 460.000 ₮, 2020.07.06-нд 700.000 ₮, нийт 2.660.000 ₮
  • Улсын дээд шүүхэд ажиллаж байсан Төмөрхуягын Батдоржийн 575333 .... дансанд 2019.02.01-нд 500.000 ₮, 2019.08.02-нд 150.000 ₮, 2019.09.11-нд 200.000 ₮, 2019.09.14-нд 400.000 ₮, 2019.12.13-нд 2.5 сая ₮, 2020.05.06-нд 15.000.000 ₮, 2020.08.29-нд 5.0 сая ₮, 2020.11.03-нд 500.000 ₮, 24.250.000 ₮
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Энхбатын Дарханцэцэгийн 572125 .... дансанд 2019.07.08-нд 500.000 ₮
  • No description available.
  • Улсын Дээд Шүүхийн ажилтан Наранцогтын Мөнхтулгын 501920 .... дансанд 2020.06.09-нд 800.000 ₮
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Гэрэлээгийн Галдандагвын 501819 .... дансанд 2019.09.27-нд 300.000 ₮ тус тус шилжүүлжээ.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: unuudur.mn


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/614cf5b7c03a02964fce22d8e51eb7b0.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29