Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлыг эхлээд Цэц хэлэлцэнэ

Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн Гучинтавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж, Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорч,  шинээр томилогдсон Л.Оюун-Эрдэнэ дараагийн Засгийн газраа хэдийнэ бүрдүүлж, ажилдаа ороод байна. 2021 онд тооцоолсон ч цаг хугацааны хувьд арай л эрт У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон.

Гэхдээ тэр огцрохдоо улс төрийн түүхэнд магадгүй анх удаа байж болох Ерөнхийлөгчид импичмент үзүүлнэ гэдгээ мэдэгдээд буусан юм.

Өөрөөр хэлбэл, эрх баригч нам одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө импичмент буюу итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирнэ гэдгээ илэрхийлээд буусан нь анхаарал татах сэдэв байв.

ИМПИЧМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

Төрийн өндөр албан тушаалтан эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Импичмент гэдэг төрийн өндөр албан тушаалтан нарт /ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүдэд/ үзүүлдэг хариуцлага юм. Импичментээр өндөр албан тушаалтан нарт бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг. Жишээ нь, АНУ-д импичмент үзүүлэх асуудлыг аль 1787 онд Үндсэн хуульдаа тусгайлан зааж өгсөн байдаг. Импичментийг төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, хахууль авсан, хүнд хөнгөн гэмт хэрэг хийсэн, эрхзүйн бусад зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг тохиолдолд хэрэглэдэг. Импичментийн гол ач холбогдол нь Үндсэн хууль болон эрх зүйт ёсонд аюул учрахад улс төрийн засаглалаар хамгаалдагт оршдог гэж тодорхойлсон байдаг. Импичментийг хамгийн сүүлд гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад “хэрэглэсэн” ч тэрбээр олонхын саналаар үлдэж байсан.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД ИМПИЧМЕНТ ҮЗҮҮЛЭХ ШАЛТГААН!

Дөн өвлийн хүйтнээр дөнгөж төрсөн ч covid-19 авсан эх, хүү хоёрыг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ ёс зүйгүй, хүнлэг бус хандсан нь олон хүний дургүйцлийг хүргэж, иргэд, залуучууд дуу хоолойгоо илэрхийлэхээр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Жагсаал тайван үргэлжилж, иргэд үзэл бодлоо илэрхийлж байсан ч сүүлдээ улс төрийн жагсаал болж, агуулга нь өөрчлөгдсөн. Үүний гол буруутан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байсан. Ард түмний эв нэгдлийг хангагч, улс төрийн жагсаал зохион байгуулахад оролцсон, нөлөөлсөн нь ч баримттай байгаа учраас импичмент үзүүлэх эсэх асуудлыг хөндөнө гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн.

Түүний хэлснийг У.Хүрэлсүх “Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлэх гэж, санхүүжүүлж, турхирч, үймээн самуун дэгдээхийг оролдсон. Тиймээс ч би огцорч байна. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлнэ” гэж бататгасан. Тэдний үгийг МАН-ын гишүүд ч бататгаж, чуулганы индэр дээрээс хэлсэн юм.

Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиудад Ерөнхийлөгч тангаргаасаа няцвал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ зөрчсөн, Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж, дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэх асуудлыг эхлээд Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж, түүний дараа УИХ дийлэнх олонхын саналаар хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой.

Үндсэн хууль: Гучин тавдугаар зүйл.

1. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль: 7 дугаар зүйл. Ерөнхийлөгч ажлаа хариуцах

1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж, жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.

2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн Гучинтавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж, Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.

ЦЭЦ ДЭЭР МАН “ОЛОН”

Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудал эхлээд Цэцийн 9 гишүүний босго давах нь. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч гурвыг, УИХ-аас гурвыг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гурвыг нь тус тус санал болгож, томилдог. Харин одоогоор Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, УИХ Шүүхийн тухай хууль баталсан учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүнийг МАН “томилох” болов уу.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгодог хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас дараагийн хоёр хүнийг ч тэндээс томилно. Цэц ямар шийдвэр гаргахаас Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэх асуудал хөндөгдөнө. Эрх баригч МАН-ын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг хугацаанаас өмнө итгэл үзүүлэх эсэх асуудлаар огцруулбал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн салхийг өөрсдөдөө эргүүлэх, тийм сонирхол ч өндөр байгаа.

Тэгэхээр ирэх өдрүүдэд өрнөх Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хамгийн том улс төр бол Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх. Намрын чуулган завсарласан, Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлахыг шаардаж байгаа ч эрх баригчид ирэх дөрөвдүгээр сараас нааш хуралдахгүй л болов уу. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлахтай зэрэгцэн импичмент улс төрийн хүрээнд, УИХ-ын асуудал болж орж ирэх болов уу.

Эх сурвалж: Ш.ЧИМЭГ (news .mn)


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/5d489584d9907ef8c5a611dff9efa0d1.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29