Аюулыг сөрөгсөд: АМЬД ҮЛДЭЖ чадсан авхаалжтай эрчүүдийн түүхээс

Олон хоног өнгөрч, хүмүүс сэтгэл санаагаар унаж эхэлсэн бөгөөд эцэстээ нас барсан хүмүүсийнхээ цогцосноос идэж эхэлсэн итгэмээргүй хэрнээ үнэн түүх бий.

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар

2021 оны нэгдүгээр сарын 28.

Дэлхийн аюумшиггүй зоригт, авхаалтай эрчүүдийн түүхээс танилцуулах гэж байна. Хүн гэдэг амьтан ялангуяа эрчүүд хатуу хүтүүг даван туулахдаа гаргууд улс. Тиймдээ ч тэдний хүсэл сонирхол нь хүртэл аль л хүнд хэцүү гэсэн зүйл рүү тэмүүлж байдаг онцлогтой. Энэ ч утгаараа тэднийг ЭРЭГТЭЙ ХҮН гэж нэрлэдэг байх. Ингээд бид аюулаас амьд үлдэж чадсан авхаалтай эрчүүдийн түүхийг хүргэхээр бэлдлээ. Ингээд авхаалжтай эрчүүдийн түүхэд тавтай морил.

-----Рожер Чапмен, Рожер Маллинсон хоёрын түүх

480 метрийн гүнд 76 цаг-----

Амьд гарах боломжгүй нөхцөлөөс эсэн мэнд үлдсэн хүмүүс

1973 оны 8-р сарын 29-ний өдөр. Үйл явдал Ирландын нэгэн эрэг дээр болсон юм. Английн далайн гүнийг судлагч Рожер Чапмен, Рожер Маллинсон нар ээлжит судалгаагаа хийж байсан үе. Тэдний сууж явсан «Пайсис III» хэмээх усны гүнийг судлах багаж нь 480 метрийн гүнд наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан байна. Ингээд тэд бүхэл бүтэн 76 цагийг усны гүнд өнгөрүүлсэн ба «Жон Кабот» хэмээх аврах хөлөг онгоцныхон тэднийг аварч байжээ.

-----Пун Лим

Задгай тэнгист 133 хоног-----

Image may contain: 1 person, outdoor

1942 оны 11-р сард английн худалдааны «Merchant» хөлөг онгоц руу германчууд торпед харваж байсан түүхтэй.

Яг тэр үед тус хөлөг онгоцон дээр зөөгчөөр ажиллаж байсан 25 настай Пун Лим гэгч залуу хөлгийн тавцангаас задгай тэнгис рүү үсэрч амжжээ. Хоёр цагийн дараагаар Пун Лим усанд хөвж явсан сал олсон байна. Салан дээр нь цэвэр ус, печень, дохионы пуужин, гэрэл байсан гэнэ. Лим өдөрт 2 печенье, 6 балга (өглөө 2 балга, өдөр 2 балга, орой мөн 2 балга) ус ууж, азаар олдсон хүнсээ хэмнэж байж.

Ингэж хэмнэснээр хүнс нь 1 сар хүрэхээр хүнс байв. Харин 3 долоо хоногийн дараа анхныхаа хөлөг онгоцыг харсан ч тэр онгоцны зорчигчид Лимийг анзаараагүй хажуугаар нь өнгөрөөд явсан юм. Дахиад хэд хэдэн хөлөг онгоц явж өнгөрчээ.

Гэсэн ч, хэн ч түүнийг олж харсангүй. Сэтгэлээр унасан Пун Лим сүүлдээ уурга хийж, загас барьдаг болов. Тэрээр булчин шөрмөсөө сулруулахгүйн тулд өдөрт 2 удаа салаа тойрон сэлдэг байв. Гэсэн ч сүүлдээ акулын анхаарлыг татахаас болгоомжилж дасгалаа зогсоосон байна.

Энэ мэтээр тэрээр 131 хоногийн турш сэлсээр байгаад Атлантын далайг гаталжээ. Сэлж байхдаа усны өнгө өөрчлөгдөж байгааг анзаарсан байна. Ингээд 2 хоногийн дараа гэхэд Аманзон мөрний аманд хүрч иржээ. Тэнд нэгэн жижигхэн далбаат онгоц байсан ба хэдэн цагийн дараагаар Пун Лимийг хамгийн ойрхон эмнэлэгт хүргэсэн байна.

-----Жорж Ду Присн

Висконсиний агуйд 13 хоног-----

По-Сибири — Пещера Партизанская в Кемеровской области

Агуй судлаач Жорж Ду Присн АНУ-ын Висконсин мужийн агуйн судалгаан дээр ажиллаж байсан нэгэн. 1983 оны ээлжит судалгааныхаа үеэр олс нь тасарсны улмаас байц хадан дээрээс унасан байна. Унахдаа түргэн урсгалт голд унасан ба урсгал түүнийг газар доорх нэгэн агуй руу авчирсан юм. Аврагчид ч судлаачийг 4 хоногийн турш эрж хайсан боловч олдоогүй тул хайгуулаа зогсоосон байна.

Амьд үлдэх хүсэлдээ автсан Ду Присн хамаг хүчээ дайчилж эхэлжээ. Аз болоход түүнд гар чийдэн, ундны цэвэр ус болон эвхэгддэг хутга байжээ. Гар чийдэн, хутганыхаа тусламжтайгаар голоос жижиг загаснуудыг барьж байв. Агуйгаас гарахын тулд улбар шар өнгийн ноосон цамцаа хөвж, утсыг нь хэсэг хэсгээр нь тасалж, сарьсан багваахайн хөлнөөс уясны дүнд ойролцоох хотын оршин суугчид анзааран, Жорж амь аврагдаж байсан нэгэн сонин түүх байдаг билээ.

-----Георг Хайнцл

Уурхайн нурангин дор 10 хоног-----

Үхлийн ирмэгт очоод эргэж амьдарсан 15 хүн

1998 оны 7-р сард Австрийн Лассинг хэмээх жижиг тосгоны нүүрсний уурхайн уурхайчин Георг Хайнцл ээлжээ дуусгаад тарах гэж байжээ. Гэсэн ч тэр өдөр уурхайн гүнээс дээш гарах хувьгүй өдөр байв. Уурхай нурж, Георг 63 метрийн гүнд хашигдсан байна. Хэдэн цагийн дараа 10 аврагч уурхайчин түүний эрэлд гарав. Тэд Георгийг аврахаар нурангийг малтсан ч өөрсдөө нурангинд дарагдаж, амь насаа алдсан эмгэнэлт хэрэг болсон юм. Георг Хайнцлийг аврах ажиллагаа 10 хоног үргэлжилсэн бөгөөд Георгийг амийг аварч чадсан юм. Энэ бүх хугацаанд тэрээр хав харанхуйд ганцаараа байсан. Авч явсан ус нь түүний аминд орсон, усгүй байсан бол өдийд амьд үлдэхгүй байсан хэмээн хуучилсан байдаг.

-----Уругвайн регбийн шигшээ багийнхан

Цаст Андын нуруунд 72 хоног-----

Амьд гарах боломжгүй нөхцөлөөс эсэн мэнд үлдсэн хүмүүс

Уругвайн регбийн шигшээ багийнхан тэдний гэр бүлийнхний зорчиж явсан 571 захиалгат нислэг үйлдэж байсан онгоц Андын нуруунд осолдсон явдал бол хамгийн эмгэнэлтэй осолд тооцогддог. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсан осол ч гэгддэг. Учир нь тус ослын талаар хэд хэдэн кино хийгдэж, мөн хэд хэдэн ном хэвлэгдэн гарч байсан юм. Онгоц цаг агаарын байдал муу үүлтэй байснаас болж, хад мөргөн осолдсон юм. Яг тэр ослын үеэр зорчигчдын гуравны нэг нь амиа алдсан байна. Мөн 8 зорчигч цасанд, онгоцонд дарагдаж нас барсан. Харин 3 зорчигч авсан шархаа даалгүй өөд болцгоосон. Амьд үлдсэн 16 зорчигчийн хувьд гэвэл хоол хүнсний нөөц бага, мөн дээрээс нь 3500 метрийн өндөрт байсан. Тэд хөлдөж үхэхгүйн тулд нас барсан хүмүүсийнхээ хувцас хунарыг тайлж өмсөж байсан гэдэг. Олон хоног өнгөрч, хүмүүс сэтгэл санаагаар унаж эхэлсэн бөгөөд эцэстээ нас барсан хүмүүсийнхээ цогцосноос идэж эхэлсэн итгэмээргүй хэрнээ үнэн түүх бий.

Ослын талаар хэн ч мэдээгүй байсан бөгөөд дөнгөж 72 хоногийн дараа Нандо Паррадо, Роберто Канесса гэх 2 зорчигч 10 хоногийн турш явсны эцэст Андын нурууг давж, чилийн фермертэй тааралдсан юм. Фермер ч тэднийг хоолож ундлан, аврагчдыг дуудсан байна. Энэ итгэмээргүй сонирхолтой амь аврагдсан түүхийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Андын нуруун дахь гайхамшиг» номноос, эсвэл найруулагч Фрэнк Маршаллын амьд үлдсэн зорчигч Нандо Паррадотай хамтран бүтээсэн «Амьд үлдсэн нь» («Alive») хэмээх киног үзэж болно.

 


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/0965a33be3add51d3207af4bd7f6f603.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29