Жозеф Байден гэж хэн бэ? АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн хөрөг
Үргэлжлэл
Хөрвүүлж, боловсруулсан О.Анар
2020 оны нэгдүгээр сарын 26.
1974 онд нөлөө бүхий сэтгүүл болох “Тайм” (Time) Байденыг «Түүхийг бүтээлцэх 200 эрхэм хүн» жагсаалтад Жо Байденыг оруулсан байдаг. (200 Faces for the Future). Сэтгүүлийнхэн Байденыг «туйлын амбицтай» бас «өөртөө итгэлтэй нэгэн» гэж нэрлэсэн нь яг оносон гэхэд болно. Учир нь, Байден улс төрийн тогоонд хэдэн арван жил хайрагдаж яваа “ясны улс төрч”. Тэрбээр Сентад нэг бус удаа сонгогдож, ерөнхийдөө 36 жил төрд зүтгэжээ.
Дашрамд дурьдахад, Байден хамгийн баян Сенатын гишүүдийн нэг гэдгээрээ алдартай. Сенатын гишүүнээр ажилласан сүүлийн нэг жилийн хугацаанд буюу 2007 онд түүний нэг жилийн орлого нь 300 мянган америк доллар гэж зарлаж байв. Харин, Дэд ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараагаар хөлжсөн юм. Тэрбээр зөвхөн ном зохиол хэвлүүлж, олон нийтийн өмнө илтгэл тавьсныхаа төлөө л 8 сая гаруй америк доллар олж байв.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, дарамт шахалтыг тууштай эсэргүүцэж, хариуцлагыг өндөржүүлэх санал санаачилгыг дэвшүүлж байв. Мөн, галт зэвсэг худалдан авагчдын хувийн мэдээллийг сайтар шалгаж хяналттайгаар зэр зэвсэг худалддаг байхыг зөвлөсөөр ирсэн. Түүнчлэн, хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хянах тогтолцоог сайжруулах төсөл санаачилгыг олон дэвшүүлж байснаараа Сенатын бусад гишүүдээс ялгарч байв.
1987-1995 онуудад Байден нь Сенатын Шүүхийн Хороог тэргүүлж, дараа нь харин гурван ч удаа Олон Улсын Хорооны тэргүүлэгчээр томилогдон ажиллаж байв.
Байден нь 2008 онд Барак Обамаг Ерөнхийлөгч байхад Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа олон улсын тавцанд дэлхийн улс төр гээд янз бүрийн асуудлаар хэлэлцүүлэгт идэвхитэй оролцсоор байв. Заримдаа түүний улс төрийн үзэл баримтлал нэгдмэл бус, хоёрдмол байдаг нь ажиглагддаг.
Пентагоны тэргүүн асан Роберт Гейтс Жо Байдентай ажиллаж байсан ба: «Жо бол хайрлахгүй байхын аргагүй хүн. Тэр үнэхээр нээлттэй, сайхан сэтгэлтэй, шударга хүн» - гэж магтсан байдаг. Мөн үүний хажуугаар түүнийг «Байден сүүлийн дөчин жилийн хугацаанд олон улсын болон үндэсний аюулгүй байдлын хөтөлбөрийн бараг бүх асуудалд “хуурамч” байр суурь баримталсаар ирсэн» - гэж илэн далангүй ярьж байв.
Байдены олон улсын асуудлаар авч хэрэгжүүлж, оролцож байсан үйл явдлуудыг дурьдвал:
Жо Байдены улс төрийн замнал бүхэлдээ Ерөнхийлөгч болох гэсэн амбицаар дүүрэн байв.
Тэрбээр анх 1988 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн боловч бараг эхнээсээ л бүтэлгүйтсэн. Учир нь, тэрбээр Их Британийн Хөдөлмөрийн Намын удирдагч асан Нил Киннокийн хэлсэн үгийг “хуулбарласан” гэх хэрэгт буруутгагдсан удаатай. Өвөг дээдэс нь ь уурхайчин байсан гэж хэлснээрээ хүний санаа хулгайлсан гэдэг нь баригдаж байжээ.
Ерөнхийлөгч болох гэсэн хоёр дахь оролдлогоо хорин жилийн дараа буюу 2008 онд Сенатын гишүүнээр ажилласан олон жилийн арвин туршлагаараа Ардчилсан намаас нэрээ дэвшүүлэхэд нь нөлөөлсөн байна. Эцэст нь мөн л ялалт байгуулж чадалгүй, Цагаан ордонд Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран ажиллахын тулд сонгуулиас нэрээ татаж байв. Энэ нь ч үр дүнгээ өгч, Дэд ерөнхийлөгчийн албанд томилогдов.
Жо Байден 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэхээр зүтгэсэн ч Барак Обама түүнийг болиулсан байдаг. Обама нь Хиллари Клинтон нь Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трампыг ялах “шанс” маш өндөр байгаа гэж Байденыг ятгаж чадсан аж.
ХУВЬ ЗАЯАНЫ ХОЁР ДАХЬ ХҮНД ЦОХИЛТ
1988 онд Байденд хувь заяа мөн л хатуурхав. Өмнөх уй гашуугаасаа бүрэн салж амжаагүй байхад нь амьдрал түүнд ээлжит хүнд сорилтыг тулгав. Аневризм буюу тархины хоёр судас нь бүдүүрч, нөхцөл байдал хүндэрсэн гэсэн оноштойгоор яаралтай мэс засалд орсон байна. Өвчний улмаас Сенатын гишүүнийхээ ажлыг зөвхөн долоон сарын дараа үргэлжлүүлсэн аж.
Жо Байдены амьдралд тохиолдсон дараагийн нэг уй гашуу, зовлон бол ууган хүү Бо Байден нь хүнд өвчин туссан явдал байв. Ууган хүү Бо нь чих зөөлөнтэй, төлөв даруу, мэдлэг боловсролтой, ажил төрлийн хувьд яг л эцгийнхээ замналаар замнаж байв. Бо Байден нь Пеннсильванийн Их Сургууль, Сиракузийн Их Сургуулийн Хууль Зүйн Коллежид суралцаж, төгсөөд АНУ-ын Хууль Зүйн Яаманд бараг 10 жил ажиллаж байжээ. 2008-2009 онуудад Иракт цэргийн алба хааж байсан байна.
2006 онд хүү Бо нь Делавэр мужийн Ерөнхий прокурорын албан тушаалд очиж, 2007-2015 он хүртэл энэ албанд ажиллаж байхдаа тархины хорт хавдраар өвдсөн гэж оношлогдсон бөгөөд 2015 оны тавдугаар сард хорт хавдрын улмаас нас барсан байна.
Харин, Байдены удаах хүү болох Хантер Байден нь Жоржтауний Их Сургуульд бакалаврын зэрэг хамгаалж, дараа нь Йелийн Их Сургуулийн Хууль зүйн сургуульд үргэлжлүүлэн суралцаж байв. Тэнд тэрбээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Хантер Байден нь бараг л ажлын карьераа эхлүүлснээс хойш нэлээд хөрөнгөжиж эхэлсэн байна. Авъяаслаг, цовоо сэргэлэн нь дэндсэн гэмээр зантай нэгэн юм. Тэрбээр өөрийгөө үргэлж л гэр бүлийнхээ гол тэжээгч гэж үздэг байсан бөгөөд төрсөн ах Бо Байденыг дээд боловсрол эзэмшихэд нь санхүүгийн хувьд дэмжиж байсан аж.
Хэрсүү хэрнээ гүйлгээ ухаан сайтай Хантер Байденд ганцхан л сул тал бий. Тэр бол архинаас хамааралтай байх.
Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар Хантер Байденыг насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан гэх хэрэгт буруутгаж байв. Гэсэн ч, гэм буруутайг нь нотлох баримт байхгүй гэж үзсэн байдаг.
ТҮҮНИЙ СОНГУУЛИЙН АМЛАЛТУУД
Жо Байден коронавирусын цар тахал гарсан эхний өдрөөс л ард иргэддээ хандан коронавирусын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд байнга эмгэнэл илэрхийлсээр ирсэн юм.
Түүний сонгуулийн амлалтын нэг бол Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний өдрөө л цар тахалтай хэрхэн тэмцэх төлөвлөгөө боловсруулж, улс орноо аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг дорвитой хэрэгжүүлнэ, олон ниймийг хамарсан нэгдсэн хөл хорио тогтоохоо амласан.
Хэрэв Цагаан ордны тэргүүнээр сонгогдвол:
-эрүүл мэндийн заавал даатгалыг бий болгох,
-эмийн үнийн өсөлтөд хяналт тавих,
-үр хөндөлтийг болзолгүйгээр хүлээн зөвшөөрөх, мөн ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх,
-трансжендэр хүмүүст АНУ-ын армид цэргийн алба хаах боломжийг олгох,
-дундаж давхаргынхны татварыг хөнгөлөх,
-хүмүүнлэгийн цагаачлалын бодлогыг хэрэгжүүлж, Исламын орнуудаас ирэх цагаач дүрвэгсдийн хязгаарлалтыг цуцалж, тэдний жилийн хязгаарлалтыг нэмэгдүүлэх,
-ДЭМБ-ын гишүүнчлэлээ ахин сэргээх,
-байгалийн цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих,
-Дэлхийн цаг амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт буцаж орох гэх зэрэг АНУ-д болон дэлхий дахины өмнө тулгамдаж буй асуудлыг дэс дараатай шийдэх бодлого баримтлан ажиллана гэсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-нд болж, Жо Байден тангараг өргөснөөр ийнхүү АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болов. Тэрбээр АНУ-ын улс төрийн түүхэн дэх хамгийн өндөр настай Төрийн тэргүүн болж байгаа юм.