Сонгуульд ялагдуулсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцохоор яригдаж байна

Өнгөрсөн баасан гарагт буюу 12-р сарын 18-ны өдөр МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо хуралдсан байна. Уг хуралдаанаар намын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ялагдаж засаглах эрхээ алдсан аймаг, дүүргүүдийн намын хороонд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, ялагдсан аймаг, дүүргийн намын хорооны дарга, дэд дарга, Засаг дарга, түүний орлогч, ИТХ-ын дарга нар болон тухайн тойргоос өнгөрсөн 6-р сард УИХ-д сонгогдсон гишүүдэд хариуцлага тооцож намаас хөөж гарсанд тооцох, улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх, дараагийн шат шатны сонгуульд намаас нэр дэвшүүлэхгүй байх талаар хэлэлцэж шийдвэр гаргахаар байгаа бололтой.

Зарим нэг мэдээллийг үзвэл бие даан нэр дэвшигчид болон өрсөлдөгч намаас нэр дэвшигчдийг санхүү, бодлогоор дэмжсэн УИХ-ын гишүүдийг МАН-ын дүрэм, холбогдох журамд заасан үндэслэлүүдээр дээрхи хариуцлагыг тооцох юм байна.

2016 онд болж өнгөрсөн өмнөх сонгуульд аймгуудаас зөвхөн Завхан аймагт, нийслэлд 2 дүүрэгт ялагдаж байсан МАН 2020 оны сонгуулиар 8 аймаг, 1 дүүрэгт ялагдсан нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө анхаарал татах асуудал болж, ийнхүү хариуцлага нэхэж байгаа ажээ.

Өмнөх сонгуулиас 3 дахин олон тойрог АН-д алдсан хариуцлага зөвхөн орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанаас хамаарах уу, эсвэл төв намын удирдлагын зохион байгуулалт, үйл ажиллагаа нөлөөлөв үү гэдэгт Хяналтын Ерөнхий Хороо тодорхой хариулт өгнө гэдэг хүлээлт намын гишүүдэд үүсчээ.

Урьдчилсан байдлаар харвал, 2020 оны Орон нутгийн сонгуульд ялагдсан аймаг, дүүргээс улстөрийн хариуцлага хүлээлгэх ёстой албан тушаалтануудын нэрс ийм байх магадлал өндөр байна. Үүнд:

1. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг: -Дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Дүүргийн намын хорооны дэд дарга О.Мөнгөншагай, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг

2. Хөвсгөл аймаг: Аймгийн намын хорооны дарга, ЗД асан Л.Ганболд, Аймгийн намын хорооны дэд дарга Л.Амарболд, ЗД-ын орлогч асан Ц.Баттогтох, АИТХ-ын дарга асан Л.Төмөрбаатар, УИХ гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар

3. Увс аймаг: Аймгийн намын хорооны дарга асан, ЗД асан Д.Батсайхан, Аймгийн намын хорооны дэд дарга асан Э.Баатарсан, ЗД-ын орлогч асан Т.Нямсамбуу, АИТХ-ын дарга асан Э.Насанбат, УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн

4. Архангай аймаг: Аймгийн намын хорооны дарга асан, ЗД асан Ц.Мөнхнасан, Аймгийн намын хорооны дэд дарга Д.Хүрэлсүх, ЗД-ын орлогч асан Б.Болормаа, АИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр, УИХ гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн

5. Булган аймаг: Аймгийн намын хорооны дарга асан, УИХ гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн намын хорооны дэд дарга М.Ариунболд, ЗД асан З.Батзориг, ЗД-ын орлогч асан Ц.Бат-Өлзий, АИТХ-ын дарга асан М.Оюунбат, УИХ гишүүн Ц.Анандбазар

6. Өмнөговь аймаг: Аймгийн намын хорооны дарга, ЗД асан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Аймгийн намын хорооны дэд дарга, ЗД-ын орлогч асан С.Мөнхбаяр, ЗД-ын орлогч асан Х.Батболд, АИТХ-ын дарга асан Х.Сугир

7. Говь-Алтай аймаг: Аймгийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч В.Сүррагчаа, ЗД-ын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Ганбат, ЗД-ын орлогч асан Я.Эрхэмбаяр, АИТХ-ын дарга асан Л.Батжаргал, УИХ гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан

8. Дундговь аймаг: Аймгийн намын хорооны дарга, ЗД асан О.Бат-Эрдэнэ, Аймгийн намын хорооны дэд дарга Б.Гантогтох, ЗД-ын орлогч асан Ж.Мөнхчулуун, АИТХ-ын дарга асан С.Сүхбаатар, УИХ гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг

9. Сүхбаатар аймаг: Аймгийн намын хорооны дарга Ш.Лхамсүрэн, Аймгийн намын хорооны дэд дарга, ЗД-ын орлогч асан Т.Мөнхболд, ЗД асан Ж.Эрдэнэбаатар

Эх сурвалж: tsahiur.mn


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/d64bf17b350e3a7a04beb4ed2d8a4ced.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29