"Сонгуулийн Ерөнхий Хороо" иргэдийг юунд турхирна вэ!

Дэлхийн нийтийг түгшээгээд байгаа “Covid -19” цар тахал улс төрд хүртэл өөрийн нөлөөлөл “халуурал”-аа хэдийнээ халдаагаад байна.

Энэхүү цар тахлаар далимдуулан эрх барьж буй нам хууль дүрмээр далайлган  бусад улс төрийн хүчнүүдээ хүлчихлээ.

Хорио цээрийн дэглэмийг ирэх сарыг дуустал нь сунгачихлаа. Байж болох бүхий л хязгаарлалтыг хийсэн. МАН-аас, тоглоомын гадна үлдсэн улс төрийн хүчин, эвсэл, Бие даагчдыг одоо л “уралдъя” гэж шударга бус байдлаар тавлан дуудаж байна.

Тоглоомын дүрмийг өөрийн намдаа ашигтайгаар хийчихсэн МАН-аас хамгийн аюултай төрийн байгууллага бол Сонгуулийн Ерөнхий Хороо хэмээх байгууллага  болоод байна хэмээн учир мэдэх улс төр судлаач, ажиглагчид бичиж байна.

Маш энгийн, байж боломгүй ойлгомжтой зүйл дээр нэр бүхий “нэр дэвшигч”-ийг бүртгэхээс татгалзаж буй СЕХ болон ЦЕГ-ийн үйлдлийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүхийн шийдвэрээс илүү байж болдог тод жишээг СЕХ болон ЦЕГ хавиар өрнөж буй улс төрийн үйл явцууд харууллаа. Аливаа үйл явцад өнөөдрийн хүртэл тэвчээртэй хандаж ирсэн улс төрийн хүчин, эвсэл, Бие даагчдыг СЕХ чухам юу руу түлхэж байна вэ?

Ер нь СЕХ “араа даадаг” л байгаа даа. Хуулиараа, сонгуулийг үнэн зөв шударга явуулах, салбар сонгуулийн хэсэг хороодыг мэргэжлийн чиг удирдлага, зөвлөмжөөр хангах, төрийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байгууллага гэдгээ умартан байгаад олон нийт илт дургүйцэж байгаа нь хэнд ч нууц биш боллоо.

Тэр ч бүү хэл хувийн хамгаалалтын алба хөлслөн өөрсдийн аюулгүй байдал, хамгаалалтаа зузаатгаж буй учир юусан билээ!

СЕХ бол намын байгууллага биш бай л даа. Тэр удирдлагууд нь жирийн иргэдээ яагаад хүлээн аваад уулзан үгийг нь сонсдоггүй юм. Монгол хүн байна даа хөөрөг зөрүүлэн харилцан сайхан "яагаад" ярьж хөөрч болдоггүй юм бэ?

Яагаад Монгол хүний 100 жил цусаараа тэмцэж олж авсан тусгаар тогтнолыг булшлан байж түмэн олныхоо тэсвэр тэвчээрийг шалгана вэ!

Яагаад олон нийтийн сонгох, сонгогдох эрхэнд халдана вэ!

Яагаад жирийн зон олноо талцуулан, уур бухимдлыг нь төрүүлнэ вэ!

Яагаад хэнээс, юунаас эмээнэ вэ!


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/6499a1b04f571055f0d2ec0b6fda8119.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29