Баруун Цанхийг гурван сарын турш зогсоох нь хэний эрх ашиг вэ?

Баруун Цанхийг гурван сарын турш зогсоох нь хэний эрх ашиг вэ?
-Улсын төсөвт орох ёстой мөнгийг алдаж байна-
"Эрдэнэс Тавантолгой" Баруун Цанхийн олборлолтоо зогсоогоод гурван сар болж байна. Өнгөрсөн найман сард тус уурхайд хөрс хуулалт, олборлолт хийдэг компаниудын гэрээт хугацаа дууссан.Тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон компаниудын бүх багцыг тодорхойгүй шалтгаанаар унагаж өнөөдрийг болтол тендерийн дүн гарсангүй. Мэдээж энэ хугацаанд Баруун Цанхи дээр үйл ажиллагаа явуулахаар тендэрт оролцогчид, дотоодын оператор команиуд төрийн шийдвэр гарахыг хүлээж долоодугаар сараас хойш сул зогсож санхүүгийн хүнд байдалд ороод байна. Уг нь, Монгол Улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төсөвтөө тусгасан нь он дуусах дөхсөн энэ үед төлөвлөгөөгөө биелүүлж амжихгүй гэдэг нь тодорхой боллоо.
Үүний нэг шалтгаан нь Баруун Цанхийн олборлолтыг бүтэн гурван сарын турш зогсоосонтой холбоотой юм. Учир нь, "Эрдэнэс Тавантолгой"-н уулын ажлын төлөвлөгөө, тендерийн ажлын даалгаврын дагуу Цанхийн баруун уурхайгаас энэ оны 8-11 сарын хугацаанд нийт 2.8 сая тонн нүүрс олборлох байв. Нэг тонн нүүрсний үнэ 73 ам.доллар, тооцвол нийт 204 сая ам.долларын экспортын орлогыг Монгол Улс алдахад хүрч байна. Баруун Цанхийг 3 сарын турш зогсоосноор энэ бүхнийг алдаж байна гэсэн үг. Одоо дахин тендер зарлаж,дүн гарлаа ч гэрээ байгуулан ажил эхлэх хүртэл дахиад багагүй хугацаа шаардагдах нь мэдээж. Коксжих нүүрсний зах зээлийнүнийн мөчлөг таатай байгаа энэ зурвасхан үеийн боломжийг бүрэн ашиглаж чадахгүй, төсвийн орлого болон нийт эдийн засагт орж ирэх орлогыг ихээхэн хэмжээгээр саатуулахад хүргэж байгаа хариуцлагагүй үйлдлийн цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ гэдэг сонирхол татсан хэвээр байна. 
 

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/91e5c09fb612c0c4fa9ca11579afd3b8.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29