М.МЯГМАРСАЙХАН: БИ МОНГОЛЫН ЦИРКИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭЖ ЧАДЛАА

УЛААНЦУТГАЛАН ДЭЭГҮҮР АЛХАЛТ ХИЙХЭД ДОЛООН САЯ ГАРУЙ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Циркчин М.Мягмарсайхан Улаанцутгалан дээгүүр олсон дээр алхана гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнөөс тархаж, Монголд урд өмнө болж байгаагүй содон үзүүлбэрийг хэн хүнгүй л сонирхож байлаа. Тэрбээр агаарын алхалт буюу skywalk үзүүлбэрийг Монголд анх удаа үзүүлж, Монголын циркийн түүхэнд тод үсгээр бичигдэх шинэ хуудас нээлээ.М.Мягмарсайхан агаарт алхах экстрем үзүүлбэр үзүүлдэг ганц мэргэшсэн жүжигчин нь гэдгээрээ онцлог билээ. Түүнийг манай сонин зочноороо урьж ярилцлаа.

-Та Монголд анх удаа өндөрт олсон дээр алхах үзүүлбэр үзүүлж олныг гайхашрууллаа. Ийм үзүүлбэр үзүүлэхэд ямар нэг бэрхшээл тулгарч байв уу?
-Анх 2002 оноос Швейцарийн жүжигчин Фредди Ноктой хамтарч ажилласан. 2005 оноос хамтдаа skywalk хийдэг болсон. Энд тэндэхийн хотын баяр, хөл бөмбөгийн нээлтийн үеэр голдуу энэ үзүүлбэрийг хийдэг. 2010 онд Швейцарт ажиллах гэрээ дууссан. Түүнээс хойш Монголдоо амьдрах хугацаандаа skywalk үзүүлбэр хийх юмсан гэж боддог байлаа. Тэгээд боломж бүрдэхгүй явсаар өдий хүрсэн. Энэ жил би Фредди Нокийн санал болгосноор Швейцарт очиж гурван сар тоглолт хийсэн. Хамтрагч маань “би чамд мэддэг, чаддаг бүхнээ зааж сургасан. Гэтэл чи Монголдоо очоод яагаад энэ үзүүлбэрийг хийгээгүй юм бэ” гэж гайхаж байсан. Тэгээд би манай улсад аюултай эрсдэлтэй зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн хариу хэлэхэд ер нь л сэтгэл дундуур хүлээж авсан л даа.

Монголд анх удаа эрсдэлтэй үзүүлбэр хийх гэж буй учраас бэлтгэлээ сайн хангах ёстой. Үзүүлбэр хийхэд хэрэглэх техник хэрэгслээ базаах, аюулгүй ажиллагааг хангах гээд том ажил ундарсан даа.

Наадмын дараа би гэр бүлээрээ Улаанцутгалан дээр очиж амарсан. Ингээд ажиглалт хийхэд энэ дээгүүр л би алхах ёстой юм байна гэж бодогдсон. Өмнө нь Улаанцутгалан орж үзээгүй болохоор энэ тухай бодоогүй байсан л даа. Харин хараад дараа жил Улаанцутгалан дээгүүр алхая гэсэн төлөвлөгөөтэй буцаж ирсэн. Нэг өдөр найзыгаа залгахаар нь Улаанцутгалан алхахад их тохиромжтой гоё газар юм байна. Дараа жил би дээгүүр нь олс татаж алхана аа гэж хэллээ. Гэтэл найз маань юмыг хойшлуулах хэрэггүй.

Одоо л ажил хэрэг болго. Хоёулаа наад төлөвлөгөөг чинь хэрэгжүүлье гэлээ. Надтай энэ талаар ярьж дуусаад л ийм үзүүлбэр хийхээр боллоо та юулгүй ажиллагааг нь хангаж хамт яваарай гээд Х.Ганболд багшид хэлчихсэн байсан. Ингээд надад хөрөнгө санхүүгийн боломж хэр билээ, спонсор байгууллага олдох болов уу гэж дотроо олон зүйлийг эргэцүүлсэн. Тэгээд спонсор олдохгүй байсан ч зориглоод хийхээр шийдсэн. Шийдвэрээ гаргаад Х.Ганболд багштай холбогддтол аль хэдийн бэлтгээд эхэлчихсэн тухайгаа дуулгасан. Монголд анх удаа эрсдэлтэй үзүүлбэр хийх гэж буй учраас бэлтгэлээ сайн хангах ёстой. Үзүүлбэр хийхэд хэрэглэх техник хэрэгслээ базаах, аюулгүй ажиллагааг хангах гээд том ажил ундарсан даа.

-Өмнө ямар ч жүжигчин хийж байгаагүй үзүүлбэр болохоор техник хэрэгсэл бэлэн биш байв уу?
-Бүгдийг шинээр худалдаж авсан. Долоовор хурууны дайтай өргөнтэй, 15 мм-ийн тосгүй тросс захиалж, гар татлагаа зээлээр авлаа. Хэрэгцээтэй тоног төхөөрөмжөө олохын хажуугаар томоохон компаниудаар орж үзүүлбэрийнхээ тухай хэлж, спонсор хайлаа. Эрсдэлтэй үзүүлбэр хийхэд амь даатгал чухал учраас бараг л даатгалын бүх компаниар орсон. Гэтэл амь даатгал хийх газар олдоогүй. Энэ нь надад жаахан таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Уг нь даатгуулчихсан бол би даатгалтай шүү гэж бодоод уужуу тайван байдаг юм. Хэдийгээр туслаагүй ч гэлээ сэтгэлээсээ хүлээж авсан газруудад би талархаж байгаа.

Явж явж Монголын циркийн холбоо маань хоёр гараа өргөж дэмжсэн дээ. Ядаж л тэнд аваачих ачаа тээшээ тээвэрлэх машин, түлшийг нь гаргаж өгсөн уран нугаралтын “X roses” студи, “Zolo improse” компанийнхандаа баярласан, талархснаа илэрхийлмээр байна. Хэдийгээр ганцхан миний үзүүлбэр наана нь харагдаж байгаа боловч арын албанд 20 гаруй хүн ажилласан шүү дээ. Ер нь олон хүний хүч хөдөлмөр шингэсэн үзүүлбэр гэж хэлж болно. Надад тусалсан Алтанчимэг захиралтай “Шинэ цахлай” компанийнханд танай сониноор дамжуулж баярласнаа илэрхийлмээр байна. 

ФРАНЦЫН ГРЕНОБЛЬ ХОТОД БОЛСОН ТЭМЦЭЭНЭЭС ГРАНПРИ ШАГНАЛ ХҮРТСЭН БАЙНА

-Ийм эрсдэлтэй үзүүлбэр хийдэг хүнд гадаадад бол даатгал хамгийн чухал биз?
-Тийм. Гэрээ байгуулсан компани бол даатгал, нийгмийн татвар, байр, цалин, ирэх очих зардал бүгдийг даадаг. Сая үзүүлбэр хийхэд даатгах газар хайгаад аргаа барьж байхад явахын өмнөх өдөр “Инсуур” гэж байгууллага залгаж санал тавьсан. Даатгалтай байхад хамгийн ойр орших хувийн эмнэлэгт очоод л биеэ үзүүлэх боломжтой байдаг. Даатгал хүнийг амар амгалан болгодгийг би сая л мэдэрлээ.

-Улаанцутгалан дээгүүр алхах үзүүлбэр хийхэд хэд орчим төгрөгийн зардал гаргав. Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?
-Сарын өмнө очиж судалгаа хийхэд 100 хүрэхтэй үгүйтэй л хүн амарч, зугаалж харагдсан. Гэхдээ яг skywalk хийхэд 300-400 хүн цугларсан байсан байх. Зарлал хараад зорьж очсон хүмүүс байсан. Нутгийн иргэд цирк үзнэ гээд бүгд л цугларсан юм билээ. Үзүүлбэрээ хийгээд бууж ирэхэд бүгд л баяр хүргэсэн. Хүмүүсийн өмнө нь харж байгаагүй үзүүлбэр байсан учраас сонирхож хүлээж авсан болов уу.

2009 онд БНСУ-ын Hi Seoul арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан High wire championship-т оролцож, 30 метрийн өндөрт нэг километр замыг туулж Хан мөрөн дээгүүр алхан 17 улсын 20 жүжигчнээс дөрөвдүгээр байрт шалгарсан.

Бид эндээс зургаан машинтай 24 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Нэлээд хэмнэсэн хэрнээ л барагцаагаар долоон сая орчим төгрөг зарцуулсан. Би нүдэн баримжаагаар хараад 65 метрийн зайд алхана гэж тооцоолсон. Ингээд дутсанаас илүүдсэн нь дээр гээд 100 метр тросстой явсан.

Тухайн газрынхаа онцлогоос шалтгаалаад дотроо төлөвлөснөөс тросс татах чиглэл өөрчлөгдсөн. Ган татлагыг бэхэлж аюулгүй байдлаа хангана гэдэг хялбар ажил биш л дээ. Нэг талд нь модноос бэхэлж тогтоосон. Нөгөө талд нь хаднаас бэхэлж тогтоохоор тооцоолсон. Гэхдээ галт уулын чулуу байдаг болохоор гадас тогтооход хэцүү байлаа. Миний анхны багш Г.Батбаатар маань намайг дэмжиж хамт явсан юм. Энэ хүний нарийн ухаан аюулгүй ажиллагааг хангахад их тус болсон шүү. Бид нийт есөн цаг гаруй тасралтгүй ажиллаж тоглолтын бэлтгэлээ хангасан.

-Та бэхэлгээгүй явсан гэсэн. Хэрэв хөл алдвал өөрийгөө хамгаалах боломж байсан уу?
-Хөл алдвал анхны хамгаалалт болох зүйл маань тросс. Гэхдээ троссыг савлуулахгүй байхаар ойр ойрхон зайтай олсоор бэхэлдэг юм. Троссноос барьж чадахгүй бол олсоор дамжиж л бууна гэсэн үг.

-Монголын агаарын алхалт хийдэг ганц жүжигчин нь та шүү дээ. Энэ үзүүлбэрийг Монголд хөгжүүлэх нөхцөл боломж хэр байна. Бас ийм үзүүлбэрээр хичээллэхээр сонирхож буй хүүхдүүдийг сургах уу?
-Би одоо 40 настай. Ямартай ч 50 нас хүртлээ энэ үзүүлбэрээ үзүүлнэ. Цаашдаа хүүхдүүдийг сургах бодол бий.

-Манай улсад цирк байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг болсон. Циркийн хөгжлийн талаар та юу хэлэх вэ. Монголд уран бүтээл туурвих боломж байна уу?
-Манай циркчдийн амжилт мундаг байгаа. Шидэх банзны үзүүлбэрүүд очсон тэмцээн бүрээсээ шилдэг шагнал хүртэж байна. “Zolo improse”, “Mongolian nomadic” хамтлагийнхан оролцсон тэмцээн бүрээсээ шилдэг шагналыг нь хүртдэг. Сүүлийн үед шинэ үзүүлбэрүүдээр баяжиж байна. Туул багш л гэхэд роликтой жонглер үзүүлдэг боллоо. Бидэнд тулгамдсан гол асуудал бол байр. Бэлтгэл сургуулилтаа хийх байргүй байхын зовлонг л бид бүхэн амсаж байна. “Есөн өрлөг” хамтлагийн ахлагч Б.Золбаяр байр сууц, машин аль байгаагаа банкинд тавьж зээл аваад циркийн стандартад нийцсэн заал Чингэлтэй дүүрэгт барьж байгаа.

Эрсдэлтэй үзүүлбэр хийхэд амь даатгал чухал учраас бараг л даатгалын бүх компаниар орсон. Гэтэл амь даатгал хийх газар олдоогүй. Энэ нь надад жаахан таагүй сэтгэгдэл төрүүлсэн.

Өндөр нь 12 метр болохоор хүмүүс бэлтгэл сургуулилтаа хийхэд болох байх. АСА циркт бэлтгэл хийхээр цагт баригдаад хэцүү байдаг. Учир нь нэг цаг бэлтгэл хийнэ гэсэн бол тэр хугацаа нь дуусмагч хөөгөөд гаргачихдаг. Тиймээс насаараа циркийн урлагт зүтгэж яваа, зовлонг нь мэддэг хүнийхээ мэдлийн байранд бэлтгэл сургуулилтаа хийвэл адаглаад л хөөгдөж гарахгүй шүү дээ. Ямар ч байсан Монголын цирк бүрэн устчихгүй байх гэж найдаж байна.

-Монголд тавьсан таны анхны үзүүлбэр амжилттай боллоо. Дараа жил дахиад ийм үзүүлбэр тавих уу. Архангай, Өмнөговьд байгалийн үзэсгэлэнт газар олон бий шүү дээ?
-Архангайн Чулуутын хавцал үзүүлбэр хийж болохоор санагдсан. Хэрмэн цавыг бас тоочиглочихоод л байгаа. Гэхдээ 20 гаруй хүний хөдөлмөр зүтгэл шаардсан ажил болохоор нарийн төлөвлөх шаардлагатай.

-Та хамгийн өндөр нь хэдэн метрт алхаж байв. Өөрийнхөө үзүүлсэн амжилтаас хуваалцана уу. Ер нь яагаад skywalk гэдэг үзүүлбэрийг сонирхох болсон юм бэ?
-Нэг удаа Франц руу явж шидэлттэй акробат үзүүлбэр хийж байхад Фредди Нок үзсэн юм билээ. Тэгээд өөрийнхөө хийдэг агаарын алхалт үзүүлбэрийн тухай танилцуулаад хамтарч ажиллах санал тавьсан юм. Тухайн үед 23 настай байсан. Хэл сурах, гадаадад ажиллаж амьдрах хүсэл сонирхлынхоо дагуу түүний саналыг хүлээн зөвшөөрсөн. Бид хамтарч үзүүлбэр үзүүлээд долоон жил болсон байна. Энэ хугацаанд Францын Гренобль хотод болсон тэмцээнд оролцож гранпри шагналыг нь хүртсэн. 2002 онд Германд болсон фестивалиас алтан морь шагнал хүртсэн.

Манай мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо олон хүнийг гавьяатад тодорхойлж явуулдаг. Гэтэл хүртэх ёстой цол, шагналыг нь өгөхгүй л юм байна. Сүүлийн хэдэн жил манай циркээс гавьяат жүжигчин төрсөнгүй.

Мөн үзэгчдэд хамгийн их таалагдсан үзүүлбэрээр шалгарч байлаа. 2007 онд Швейцарт 40 метрийн урт, 25 метрийн өндөртэй зоогийн газрын барилга дээгүүр хоёр краны хооронд алхсан. Мөн 2008 онд тус улсын үйркхайм тосгоны захиргааны байрнаас краны хооронд сүмийн дээгүүр 30 метрийн өндөрт, 80 метр утсан дээр алхсан.

2009 онд БНСУ-ын Hi Seoul арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан High wire championship-т оролцож, 30 метрийн өндөрт нэг километр замыг туулж Хан мөрөн дээгүүр алхан 17 улсын 20 жүжигчнээс дөрөвдүгээр байрт шалгарсан.

Би 2010 оноос үзүүлбэрээ түр завсарласан гэж ярианы эхэнд хэлж байсан тийм ээ. Хэдийгээр би хэсэг хугацаанд циркээс хөндийрсөн ч гэсэн энэ жил дахин алхах боломж олдсон. Ингээд Фредди Ноктой хамтраад мюзиклийн хэсэгт үзүүлбэрээ хийж тоглосон.

АРХАНГАЙН ЧУЛУУТЫН ХАВЦАЛД ҮЗҮҮЛБЭР ХИЙЖ БОЛОХООР САНАГДСАН

-Та анх шидэх банзны үзүүлбэр үзүүлдэг байхдаа 18 настайдаа Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн. Энэ цолоороо өнөөг хүртэл гоёж явна уу?
-Тухайн үед 1997 онд би залуухан жүжигчин байлаа. Ёстой л нөгөө галзуу барын аманд гараа хийхээс ч буцахааргүй зоригтой байсан үе. Нэг тоглолтын үеэр шидэх банзны үзүүлбэр хийсний дараа тайзан дээр шууд Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж байлаа. Тэгэхэд 18 настай байсан юм. Соёлын яамны сайд тэр тоглолтыг үзэж байгаад намайг шууд шагнасан. Гадаадад уран бүтээлээ туурвиж яваа жүжигчинд эндээс шагнал урамшуулал өгөх нь бас зохимжгүй болов уу.

Хүн хийж бүтээсэн бахархах зүйлтэй байж шагнал урамшуулалт хүртэх ёстой байх. Хийж бүтээсэн зүйлтэй, төрд үнэлэгдэх ёстой ахмад жүжигчдийг маань л төр засаг цол гавьяаг нь хүртээж урамшуулж байгаасай гэж боддог юм. Манай мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо олон хүнийг гавьяатад тодорхойлж явуулдаг. Гэтэл хүртэх ёстой цол, шагналыг нь өгөхгүй л юм байна. Сүүлийн хэдэн жил манай циркээс гавьяат жүжигчин төрсөнгүй.

Бидний ярилцлагыг өндөрлөх мөчид түүний багш Х.Ганболд өрөөнөөсөө гарч ирлээ. Х.Ганболд багш Улаанцутгалангийн үзүүлбэрийг тавихад техникийн аюулгүй байдлыг нь хангаж ажилласан юм байна. Тэрбээр “Манай Мягмарсайхан бол шилдэг жүжигчдийн маань нэг. Түүний үзүүлдэг үзүүлбэр бол хүнд төрөл л дөө. Байгальд ийм үзүүлбэр хийхийн тулд тухайн газрын онцлог, хөрсний судалгааг сайн хийх ёстой байдаг. Адаглаад л хүрхрээний ус хана руугаа буцаж оргилдгийг анзаарах хэрэгтэй байсан.

Хаданд гадасны бэхэлгээ хийнэ гэдэг хамгийн том ажил байлаа. Савлагаа ихтэй газар агаарт тросс тогтоож бэхэлнэ гэдэг амар ажил биш. Бид их айж л байсан. Монголын цирк түүхэндээ анх удаа агаарт алхах үзүүлбэр тавилаа. Залуу хүн зоригтой байна. Цутгалан тэгш харагддаг ч нарийн ажиглахаар налуу юм билээ. Утсаа тэгш хэмд тогтоохоос эхлээд нарийн ажиллагаа их шаардсан. Үзүүлбэрээ үзүүлж байхад хүрхрээний доод хэсэгт үзэгчид, жуулчдын сэтгэл хөд­ лөлийн илэрхийлэл тод сонсогдож байлаа. Циркийн уран бүтээлчид маань бор зүрхээрээ л уран бүтээлээ хийж байна. Зарим нь байгаа зүйлээ ломбарданд тавиад л үзүүлбэрээ тавьчихдаг юм шүү дээ. Мягмарсайханыгаа шинэ үзүүлбэр Монголд тавьсанд ба­ хархаж сууна” хэмээсэн юм.

 


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/f451d292e26d6f9eacfa169e67d50cbd.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29