НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ЭДЛЭЛТИЙН БАЙДЛЫГ ШАЛГАЖЭЭ

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнх, хяналтын прокурор Ч.Батзориг нар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж тус Прокурорын газрын хяналтад ял эдэлж байгаа 7 ялтны ял эдлэлтийн байдлыг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэнэтийн байдлаар шалгажээ.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнууд нь аймгийн төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа юм. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний газарт ял эдэлж байгаа 3 ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж байгаа бол Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэлтийн хэлтэст ажиллаж ял эдэлж байгаа ялтнуудын хийж буй ажил нь тус ялын зорилгод нийцэхгүй байна гэж дүгнэжээ.

Шалгалтын явцад ялтнуудтай биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих хууль журмын талаар тайлбарлаж, тэдэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Мөн шалгалтын үеэр шийдвэр гүйцэтгэгч нарт ялтны ял эдлэлтийн байдалтай 7 хоног бүр танилцаж, ял эдлэхээс зайлсхийсэн, удаа дараа хууль журам зөрчсөн ялтнуудын ялыг хорих ялаар солиулах талаар прокурорт нэн даруй санал гаргаж ирүүлж байх үүргийг өгсөн байна.