М.ЭНХБОЛД: ХҮРЭЛСҮХ ДАРГА БОЛООД ДАНАЛЗАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр гишүүдийн хэлсэн үгнээс

УИХ-ЫН ДАРГА М. ЭНХБОЛД:
Би МАН-ыг сөрөг хүчнээс эрх баригч болгосон. Надад ажлаа өгөх шалтаг шалтгаан байхгүй. би хууль зөрчөөгүй. Мөн төрийн тогтвортой байдлын төлөө тууштай ажилласан. Хэрэгтэй цаг үед зугтчихаад, эрх баригч болохоор дарга болоод даналзах шаардлага байхгүй.

УИХ ГИШҮҮН, УИХ ДАХЬ МАН БҮЛГИЙН ДАРГА ХАЯНХЯРВАА:
Биднийг 60 тэрбумынхан гэж үзэж ажлаа өгөхийг хүсч байгаам байна. Тэгвэл 65 тэрбум төгрөг ЖДҮ сангаас бодитойгоор аваад идчихсэн гишүүдэд хэн хариуцлага тооцох вэ. Би ажлаа өгөхөд бэлэн. Ингэлээ гээд чиний засгийн сайд нарын хулгай дарагдахгүй.

ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛД:
2.5 жилийн турш хотыг хөгжүүлэхийн төлөө чадахаараа зүтгэлээ. 30 жилд төрд ажиллахдаа хулгай хийгээгүй, төрийн мөнгөнд би гар дүрээгүй. Харин энэ ажлыг авсанаас хойш долоо хоног бүрийн пүрэв гарагт над руу довтолсон, миний нэр хүндийг унагаах гэсэн, сүүлдээ бүр гутаан доромжилсон мэдээллийг зориудаар 2.5 жил түгээсэн.. Нэр хаяггүй энэ цахим хуудаснуудыг хуулийн байгууллагаар шалгуулахад бүгд МАН байрнаас байсан. Суудалтайгаа би зууралдахгүй ч гэлээ эхлүүлсэн ажлаа дуусгах нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна.

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:
Жижиг дундын зээл авсан МАН ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн албан тушаалын асуудлыг ярих хэрэгтэй.


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/8af3c47d9d0df1c9fff900b6a79ae94b.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29