Төвд биш “төвөд”, дашрамд биш “ташрамд” гэж бичхээр болжээ...

Төрийн хэлний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг өнгөрсөн зургаадугаар сард шинэчлэн гаргаж, энэхүү толь бичгийг цаашид мөрдөх уриалгыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан билээ.

Монгол хэлэнд сүүлийн үед янз бүрээр бичигдэх болсон үгсийг нэг мөр болгож цэгцлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн гишүүд академич Д.Дамдинсүрэн нарын 1983 онд зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг баримтлан уг толь бичгийг гаргасан юм.

Толь бичигт тусгаснаар өнөө хэр нэг адил бичиж заншаагүй үгсээс хүргэж байна. Үүнд:

дашрам биш ташрам- /далим, ялдам /

хашгирах биш хашхирах – /хашхир, бархир /

сурвалжлага биш сурвалжилга – / сурвалжлан олж авсан мэдээ /

цаадхи биш цаадах / цаадхыг нь авах /

увидас, увьдас биш увдис /нууц эрдэм номын эш/

эмхтгэл биш эмхэтгэл / эмхэтгэх, цомхотгох, номхотгох /

төвд биш төвөд /үндэстэн, бичиг, хүн /

эрхи биш эрих / маань мэгзэм уншсан тоогоо тэмдэглэх хэрэглэл/

яахав биш яах вэ гэж бичнэ.

source: gogo.mn