Намхан хүмүүс илүү ууртай бөгөөд хэрцгий байдаг

АНУ-ын Жоржиа мужийн Атланта дахь Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс 18-50 насны 600 эрэгтэйчүүдээс судалгаа авчээ. Судалгаанд оролцсон эрчүүд эр хүйстний талаарх ойлголт, өөрийгөө хэрхэн хүлээн авч буй байдлынхаа талаар болон мансууруулах бодис хэрэглэдэг эсэх, гэмт хэрэгт холбогдсон эсэх талаарх асуултуудад хариулсан аж.

Өөрийгөө эр хүн талаасаа бага мэдэрдэг эрчүүд гэмт хэрэг үйлдэх эсвэл хэрцгий үйлдэл гаргах эрсдэл хамгийн өндөртэй байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Судалгааны үр дүнд өөрийгөө эр хүн талаасаа дутмаг гэж үнэлдэг эрчүүд зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдэх эсвэл хүний биед гэмтэл учруулсан халдлага үйлдэх тохиолдол даруй гурав дахин өндөр байсан аж.

Оксфордын их сургуулийн эрдэмтэд хэдхэн жилийн өмнө “Намхан хүний хам шинж” гэдэг нь амьдрал дээр үнэхээр бодитоор байдаг болохыг тогтоожээ.

Хүн намхан байх тусам тухайн хүн илүү эмзэг мэдрэмтгий болж, сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэл нэмэгддэг ба үүнийг эрдэмтэд “Наполеоны комплекс” гэж нэрлэдэг аж.

Орчин үеийн нийгэмд эр эм аль ч хүйсний хүмүүсийг гаднах байдлаар нь үнэлж дүгнэх, биеийн галбирт нь анхаарах явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор биеийн өндөр нь эрчүүдийн хувьд хамгийн эмзэг сэдэв болсон.

Нөгөө талаас хүний биеийн өндрөөр зан байдлыг үнэн зөв тодорхойлж болно гэж хэлэхэд хангалттай тооны хүмүүс дээр дурдагдсан судалгаануудад оролцоогүй хэмээн зарим шүүмжлэгчид үзэж байгаа аж

Сонирхуулахад Наполеон Бонапартын өндөр 170 см орчим байсан нь одоогийн хүмүүсийн дундаж өндөр юм.

source: gogo.mn