Ч. Санжаадамба шөвгийн дөрөвт шалгарлаа

Долоогийн даваанд улсын харцага цолны болзол хангаад байсан аймгийн арслан Ш. Мөнгөнбаатараар улсын аврага Ч. Санжаадамба долоо давж шөвгийн дөрөвт үлдлээ. Мөн Улсын арслан Ц. Содномдорж Улсын заан Н. Жаргалбаяр нар тунасан бол Н. Жаргалбаяр давж заан цолоо баталлаа. Улсын аврага Ш. Мөнхбат аймгийн арслан Т. Бэгзсүрэнгээр долоо давсан бол улсын арслан Батсуурь аймгийн арслан Н. Золбоогоор давж шөвгийн дөрөв бөх үлдлээ

Б. Бадралмаа