5 ТӨРЛИЙН ГЭДЭСНИЙ ТАРГАЛАЛТ БАЙДАГ БӨГӨӨД ТҮҮНЭЭС САЛАХ АРГА Ч БАС ӨӨР.

Гэдэс хэвлий орчмын өөхлөлт, таргалалттай болсон хүмүүс маш олон байдаг. Тэгвэл тэрхүү өөхлөлт таргалалтаас салахын тулд сахар, дахин боловсруулсан хүнсний хэрэглээгээ хасч, энгийн жижиг зүйлс идэж, сэтгэл хөдлөлөөр иддэгтээ хяналт тавин дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй гэнээ.

Гэдэсний доод хэсгийн таргалалтыг арилгахын тулд зарим нэгэн дэглэмний хоолыг эрүүл мэндийн шүүстэй хамтатган хэрэглэхэд үр дүнгээ өгдөг. Цүдгэр гэдсийг арилгахын тулд тохирсон шүүс уух хэрэгтэй бөгөөд энэ нь хоол боловсруулалтыг сайжруулан үрэвслийг бууруулдаг. Энэ мэтчилэн 5 төрлийн хэвлийн таргалалт байдаг ба тэдгээрээс салах арга зам нь ч мөн өөр өөр байдаг байна. 5 төрлийн хэвлийн таргалалт байдаг. Үүнд:

* Хоол боловсруулалт муудсанаас болж үүссэн гэдсээрээ хөөсөн мэт таргалалт

Ийм төрлийн таргалалт ихэнхдээ газтай зүйлсийн хэтрүүлсэн хэрэглээ болон хөдөлгөөний дутагдлаас болж үүссэн байдаг ба ингэснээр хоол боловсруулах эрхтэний булчингийн үйл ажиллагаа мууддаг. Гэдэсний хөөлт томролт нь ихэнхдээ тодорхой мөчлөгөөр үүссэн байдаг бөгөөд хооллолтын дараа эрчимтэй явагдаж хооллолт хоорондын зай удаан байдаг хүмүүст шөнө дунд унтаж байх хугацаанд нь үүссэн байдаг.

Ийм учраас энэ төрлийн таргалалттай хүнд хэтэрсэн дасгал хөдөлгөөн хэрэггүй. Харин зохистой хоолны дэглэмийг барин хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг ургамал ногоог түлхүү хэрэглэн цагаан идээ болон цавуулаг ихтэй хоол хүнснээс татгалзах шаардлагатай юм.

* Арьс мах хоёрын завсар үүссэн гэдэсний өөхлөлт

Арьс мах хоёрын завсар үүссэн таргалалт сүүлийн үед ихэнх хүмүүст төвөг учруулж байгаа нь анзаарагдах болсон. Энэ таргалалт нь ихэнхдээ биеийн бүхий л хэсэгт хуримтлагдсан байх бөгөөд ихэвчлэн бэлхүүс, гуя ташаа зэргээр хуримтлагдсан байдаг. Энэ таргалалт нь нүдэнд ил харагддаг бөгөөд биеийн хэлбэрт ихээхэн нөлөөлж санааг зовоодог ба ийм төрлийн өөхлөлттэй хүн бүр л хурдан салахыг хүсдэг. Энэ төрлийн таргалалт нь харьцангуй эрүүл мэндэд сөрөг нөлөө бага бөгөөд түүнээс салахын тулд маш их хүчин чармайлт хэрэгтэй. Хэрэв та алхах, гүйх, шатаар дээш доош гүйх, ямар нэгэн спортоор хичээллэх, бүжиглэх, маш сайн унтаж амрах боломжой бол- өөрөөр хэлбэл та эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол энэ таргалалтаас салж чадахгүй нь гэж санаа зовох хэрэггүй. Хэрэв та үнэхээр л хүсч байгаа бол биеийн галбираа буцаан хэвэнд оруулахын тулд аль нэгийг сонгон хичээллэх л хэрэгтэй.

* Гэдэсний доод хэсгийн таргалалт


Гэдэсний доод хэсэгтээ зөөлөн өөхлөлттэй байх нь ихэнхдээ амьдралын суугаа хэв маягаас шалтгаалдаг ба хоол боловсруулах тал дээр асуудал бага байдаг. Өөрөөр хэлбэл таны бүсэлхийн тойрог томрон /дотуур өмд тань бариад байгаа бол/ хэвлийн доод хэсгийн өөхлөлттэй болж байна гэсэн үг.

Иймд энэ төрлийн өөхлөлтөөс салахын тулд тогтмол эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсэндээ эрдэс бодис, өвс ногоог түлхүү хэрэглэх хэрэгтэй. Таны биеийн хэлбэр, бодисын солилцооны үзүүлэлтээс хамааран маш хурдан үр дүнгээ өгөх ба та хэдхэн 7 хоног бүр хэдэн өдрийн дотор ч дүнг нь харах боломжтой.

* Ядаргаанаас болж үүссэн дундаа зай үүсгэсэн гэдэсний таргалалт

Хэвлий тойрсон таргалалт нь ихэнхдээ суугаа амьдралын хэвшил болон зохисгүй хооллолттой холбоотой үүсдэг ба яваандаа махан тарга үүсгэх хандлагатай байдаг. Иймд та дахин боловсруулсан, шарсан хуурсан хоол хүнс, сахар, согтууруулах ундаа зэргээс татгалзан хоолны порцон дээрээ мөн анхаарах нь зүйтэй. Мөн эрчимтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийн жингээ хянах хэрэгтэй ба доорхи хүнсний зүйлсийг хэрэглээрэй:

Бүхэл үрийн гурил, будаа, бор будаа
Ашигтай өөх тос (Ханаагүй өөх тос болон дундаж ханасан өөх тос) ж нь: загасны тос, ургамлын тос болон зарим нэгэн самарнууд.
Өндөг, далайн гаралтай хоол хүнс мөн цагаан мах
Шаардлагатай эрдэс бодис витаминууд
Ахиц дэвшил нь маш удаан бас тогтмол бус байж болох ба таны жин болон бэлхүүсний тойрог зэрэгт мэдэгдэхүйц өөрчлөлт харагдахгүй байж болох ч төлөвлөгөөгөө орхиж болохгүй.

* Хэвлийн хөндийн өөхлөлт

Энэ төрлийн өөхлөлт нь нүдэнд ил тод харагдан бие галбирыг муухай харагдуулах нь бага ч гэсэн эрүүл мэндэд маш аюултай. Хэвлийн хөндийн өөхлөлт нь хэвлийн хөндийн эрхтэнүүдийг хамардгаараа онцлогтой. Энэ төрлийн өөхлөлт нь сахар болон липидын тэнцвэргүй байдлыг үүсгэн улмаар нэмэгдүүлж ингэснээр цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчлөл үүсгэдэг. Эрүүл мэндийн болон суурь судалгаанаас харахад наслалт, сексийн гармон, сахарозын хэт хэрэглээ, биеийн тамир дасгал хөдөлгөөний дутагдал зэрэг нь эдгээр таргалалтад нөлөөлж байна. Мөн эмэгтэйчүүд хэт их стресст автаснаас болж энэ төрлийн таргалалтад өртөх нь их болсон байна.

Иймд хоолыг тогтмол болгон, түргэн хоолноос татгалзаж, хоолны порцоо багасгаж, гэнэт их идэхээ болин, каффейн, согтууруулах ундааны хэрэглээгээ зогсоож тамхинаас гарч эрчимтэй дасгал хөдөлгөөн хийн хамгийн гол нь гүнзгий амьсгаа авах буюу бясалгал хийх хэрэгтэй

Биед гарах ахиц дэвшил өөрчлөлт нь удаан байх боловч биеийн жин багасаж, хоол боловсруулалт сайжран, биеийн эсэргүүцэл сайжран нойрондоо сайжрах эх мэтээр биед бага багаар өөрчлөлт гарч эхлэх болно.

орчуулсан: Дулмаа